Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто-First Quantum хамтарсан компани Перуд зэсийн төсөл хэрэгжүүлнэ

Ч.Сансар

Рио Тинто болон Канадын First Quantum Minerals уул уурхайн хамтарсан компани   байгуулж, Ла Гранжа зэсийн төслийг Перуд хэрэгжүүлэхээр боллоо. 

Рио Тинто-д 105 сая ам.доллар төлсний дараа First Quantum төслийн 55%-ийг эзэмшиж байна. Цаашид Ла Гранжа руу 546 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Ла Гранжа нь Перугийн хойд хэсгийн Кажамара мужид 2000-2800 метрийн өндөрт оршдог цогц төсөл юм.
Тус орд нь 0.51%-ийн зэсийн агуулгатай, 4.32 тэрбум тонны нөөцтэй гэсэн тооцоо гарчээ. Энэ нь цаашид төслийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой байгааг харуулж байна.

First Quantum-ийн Гүйцэтгэх захирал Тристан Паскалл "Ла Гранжа нь дэлхийг ногоон эдийн засаг руу шилжихэд шаардлагатай зэсийг урт хугацаанд, их хэмжээгээр нийлүүлэх боломжтой төсөл" гэж мэдэгджээ.

Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани сүүлийн үед  зэсийн төслүүдийг сонирхон  тогтвортой худалдан авах болсон. Turquoise Hill Resources-ийг худалдаж авсны дараа тус компани Монголын Оюутолгой төслийн далд уурхайн олборлолт явуулж эхэлсэн юм.

Рио Тинто 2006 онд Ла Гранжа төслийг Перугийн Засгийн газраас худалдан авч, хайгуулын өрөмдлөг хийж  эхэлсэн. Түүний үр дүнд зарласан нөөцийг нэмэгдүүлж, хүдрийн биетийн талаарх мэдээллийг  зарласан байна. РиоТинто тухайн орон нутгийн иргэд, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

Эх сурвалж: mining.com