Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын Холбооны импортолсон Оросын шингэрүүлсэн байгалийн хий 40%-иар өслөө

Ч.Сансар


Европын Холбооны импортолсон Оросын шингэрүүлсэн байгалийн хий 2023 оны эхний хагас жилд 2021 оны мөн үетэй харьцуулахад 40%-иар өссөн гэж Global Witness ТББ мэдээллээ.

Оросын хийг Европт хориглоогүй. Оросын хийн хоолойн импорт маш багассан ч шингэрүүлсэн хийн импорт эсрэгээрээ өсөлттэй байна. Одоогийн байдлаар Европын Холбоо Орос-Украины дайны өмнөх үеэс харьцангуй  илүү  хэмжээтэй шингэрүүлсэн хийг Оросоос худалдан авч байна.

Дэлхийд Оросын шингэрүүлсэн хийн хоёр дахь том худалдан авагч нь Испани, гуравт нь Бельги оржээ. Хятад нь Оросын хийн хамгийн том худалдан авагч бөгөөд 2023 оны эхний долоон сард нийт экспортын 20%-ийг худалдаж авсан аж. Global Witness ТББ-ийн мэдээлснээр Испани Оросын нийт экспортын 18%-ийг, Бельги 17%-ийг худалдан авчээ.

Европын Холбоо 2023 оны 1-7 дугаар сарын хооронд ОХУ-ын экспортын 52%-ийг худалдан авсан байна. 2022 онд 49%, 2021 онд 39%-ийг худалдан авч байжээ.

Global Witness-ын тооцоолсноор энэ онд 1-7 дугаар сард Европын Холбоо 5.75 тэрбум ам.долларын хий Оросоос авсан байна.
Энэ оны 3 дугаар сард Европын холбооны Эрчим хүчний комиссар Кадри Симсон Европын холбооны гишүүн орнууд болон компаниудыг Оросын шингэрүүлсэн хий худалдан авах шинэ гэрээ байгуулахгүй байхыг уриалав. Испанийн Засгийн газар мөн компаниудаа Оросоос шингэрүүлсэн хий шинээр импортлохгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: oilprice.com