А.Халиун
Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2023.09.01/ өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газар “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсныг танилцуулав. Энэхүү төслийн зорилго нь улсын хэмжээнд хөгжлийг хязгаарлаж байгааг цогцоор нь шийдэх бодлогыг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд авто зам, эрчим хүч, дулаан хангамж, орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох дэд төслүүдийг “Шинэ сэргэлтийн таван тойрог“ гэж нэрлэж, олон нийтэд тайлбарлаж байна.
Эдгээр ажлыг богино хугацаанд хэрэгжүүлбэл Монгол Улсын эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ гэж үзэж буйгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэрбээр, 2021 онд Монгол Улсын ДНБ 40 орчим их наяд төгрөг байсан бол 2023 оны жилийн эцэст 56-57 их наяд төгрөг хүрэхээр байна. 2024 онд энэ үзүүлэлт 70 их наяд төгрөгийг давах төсөөлөл гарсан учир орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх урьдчилсан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Энэ бодлогын хүрээнд Говь-Алтай аймгийн төв Алтай хотын Завхан аймгийн төв Улиастайтай хатуу хучилттай замаар холбох, санхүүжилтийг Азийн хөгжлийн банкний хөнгөлөлттэй зээлээр шийдэх Засгийн газрын тогтоол өнгөрсөн долоо хоногт гарсан. Мөн Ховд, Улаангом хотыг холбох 173 км замыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр барина гэлээ.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, “Шинэ сэргэлтийн таван тойрог” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбох, цаашлаад Ази Европтой холбосон босоо тэнхлэгийн таван замтай болох шийдвэр гарлаа.
Манай улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн босоо тэнхлэгийн ганцхан замтай байсан бол өнгөрсөн жил Цагаан нуур-Ховд-Ховдын Булган гэсэн босоо тэнхлэгийн замтай болсон.
Гурав дахь нь босоо тэнхлэгийн зам нь Дорнод аймгийн Ульхан-Чингис хот-Чойр-Сайншанд-Замын-Үүд,
Дөрөв дэх нь Арц суурь-Улиастай-Алтай-Бургастай-
Зүүн талдаа Эрээнцав-Чойбалсан-Бичигт гэсэн таван замтай болох бодлогыг тууштай хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Нийслэл хотыг аймгуудтай холбох “Мянганы зам” төслийн хүрээнд одоогийн байдлаар 96 сум хатуу хучилттай замаар холбогдоод байгаа бол ойрын үед аймгууд болон бүс нутгуудыг засмал замаар холбох ажлыг эхлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр Ази, Европ, Орос, Хятадыг холбосон босоо тэнхлэгийн таван авто замтай болох юм.
Монгол Улсын хэмжээнд 15 мянган км автозамтай. Үүний 7500 нь хатуу хучилттай зам бөгөөд замын урсгал засварт огт анхаарахгүй явж ирсэн. Тиймээс ирэх жил 600 км замд засвар хийе, энэ ажилд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулъя гэсэн бодлогыг дэвшүүлж байна. Сүүлийн 30 жилд их засвар хийгээгүй Ховд, Увсын Боршоо чиглэлийн зам гэх мэт замуудад их засвар хийнэ гэлээ.