Гашуунсухайт боомтоор өчигдөр /2023.08.31/ 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт боллоо гэж Гаалийн ерөнхий газраас онцлов.
Тус боомтоор 2019 онд 20.5 сая тонн нүүрс экспортод гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж, дээд хэмжээг давуулжээ.
Энэ нь манай улс нүүрс экспортод гаргаж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг өдөрт хил нэвтэрсэн экспортын дээд хэмжээ болж байгаа юм. Гашуунсухайт дахь Гаалийн газар 2023 онд 35-38 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөн ажиллаж буй аж.