Ч.Сансар
Перугийн уул уурхайн Минсур компани зэс олборлолтоо өргөжүүлэх зорилгоор 2.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус улсын уул уурхайн яам 8 дугаар сарын 31-нд мэдэгдлээ.
“Минсур” компани Justa уурхайд 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тус уурхайг Минсур болон Чилийн Copec компани эзэмшдэг бөгөөд нөөц нь 30%-иар өсөх төлөвтэй байна.
Тус уурхай өнгөрсөн онд 126 мянган тонн зэс олборлож, дэлхийн хамгийн бүтээмжтэй долоо дахь зэсийн уурхай боллоо гэж албан ёсны мэдээлэл гарсан.
"Mina Justa Subterranea төсөл нь Перугийн хоёр дахь том, хамгийн орчин үеийн гүний уурхай болно" гэж яам мэдэгджээ. Үйлдвэрлэл нь 2027 онд эхлэх төлөвтэй байна.
Перу бол Чилийн дараа ордог дэлхийн хоёр дахь хамгийн том зэс үйлдвэрлэгч юм.
Минсур мөн полиметалл үйлдвэрлэгч Minera Raura компанийн шинэчлэлд 450 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: mining.com