Б.Ариун
“Энержи Ресурс” ХХК Даланзадгад сумын иргэдэд 20.0 мянган тонн нүүрс үнэ төлбөргүй нийлүүлэх, хамтран ажиллах Санамж бичигт Даланзадгад сумын Засаг дарга нар гарын үсэг зурлаа.
“Энержи Ресурс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сумын иргэдийн амьдрал ахуйг дэмжих, өвөл ая тухтай дулаан өвөлжихөд туслах зорилгоор угааж баяжуулсан сайжруулсан нүүрсийг иргэдэд үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо.” хэмээн тус компанийн Орон нутгийн харилцааны ахлах менежер М.Ганчимэг хэллээ. Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд “Энержи Ресурс” ХХК өнгөрсөн жилүүдэд 20-70 тн баяжуулсан нүүрс нийлүүлсэн. Энэ жил 20,0 мян тн нүүрс орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй нийлүүлж байна” гэв. Нүүрсний уурхайгаас Даланзадгад хот хүртэлх нүүрс тээвэрлэлтийг тус компани бүрэн хариуцах аж.