Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Н.Бямбасүрэн: Бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулж харилцагчдад дэмжлэг үзүүлэх нь бидний томоохон зорилт

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2023” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгууллагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Мөнгөн ивээн тэтгэгч байгууллагаар оролцож байгаа Майнс Ап ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Бямбасүрэнтэй ярилцлаа.

“Майнс” Ап ХХК нь “Mongolia Mining” үзэсгэлэнгийн Мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож байна. Үзэсгэлэнгийн ач холбогдол, цар хүрээг хэрхэн харж байна?

12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголиа Майнинг” үзэсгэлэнд “Мөнгөн ивээн тэтгэгч”-ээр хамтарч ажиллаж байгаад таатай байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан олон улсын уул уурхайн компаниуд  мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны боломжуудыг судлах, уул уурхайн бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхон ирэх зочид, төлөөлөгчдөд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ инновацыг сурталчлан таниулах боломжийг олгож байгаад үзэсгэлэнгийн зохион байгуулагчдад талархаж буйгаа илэрхийлье.

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар онцлох болон шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

“Майнс Ап” ХХК нь Дэлхийн эрчим хүчний зах зээлийн тэргүүлэх тос, тосолгооны бүтээгдэхүүн нийлүүлэгч Франц улсын TotalEnergies брэндийн албан ёсны дистрибьютерээр 2013 оноос  Монгол Улсын зах зээлд амжилттай нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд  Оюу Толгой ХХК, Тийс Монгол ХХК, Тийс Хишиг Арвин ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Багануур ХК, Саусгоби Сэндс ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Энержи Ресурс ХХК, Жи Си Ар Монголиа ХХК, Топ Экуйпмент ХХК-иудтай хамтран ажиллаж, тос тосолгооны бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Тодруулбал, Оюу Толгой ХХК-ийн нийт тос тосолгооны бүтээгдэхүүний 84%-ийг TotalEnergies дангаар нийлүүлдэг. TotalEnergies брэнд нь зөвхөн Монгол орны эрс тэс цаг уурт зориулан гаргасан шинэ бүтээгдэхүүн болох COOLELF AUTO SUPRA -50°C хөргөлтийн шингэнийг энэ оны эхээр худалдаанд гаргасан. Өвлийн улиралд шөнөдөө -45°C хүрдэг хатуу ширүүн цаг агаартай манай орны хувьд -50°C-д хөлдөхгүй, мөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй хөргөлтийн шингэн нийлүүлж эхэлснийг дуулгахад таатай байна.

TotalEnergies брэндийн дараагийн онцлох бүтээгдэхүүнээр бүх төрлийн хөдөлгүүрт зориулсан Rubia Works цувралыг онцлон танилцуулмаар байна. Rubia Works нь хүнд даацын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдээс авсан 200 гаруй зөвшөөрөлтэй бөгөөд олон стандарт, шаардлагыг давуулан биелүүлдэг болох нь батлагдсан. Тухайлбал, CATERPILLAR C13 хөдөлгүүрт хийсэн туршилтын дүгнэлтээс Rubia Works 1000 15W-40 нь жишиг өөр брэндийн тостой харьцуулахад ойролцоогоор 50% бага тос зарцуулагдаж байгаа нь хөдөлгүүрийн дээд зэргийн үр ашигтай байдлын нотолгоо юм.

Оюу толгой ХХК-ийн гүний уурхай ашиглалтад орж байгаатай холбоотой гүний уурхайн тоног төхөөрөмжид шаардлагатай тос тослох бүтээгдэхүүнүүд болох TotalEnergies HYDRANSAFE HFDU 68 галд тэсвэртэй гидрийн шингэн, NО x (азотын давхар исэл) ялгаруулалтыг бууруулах TotalEnergies ADBLUE түлшний нэмэлт, CO2 (нүүрсхүчлийн хий) ялгаруулалтыг бууруулах бүх төрлийн хөдөлгүүрт зориулсан TotalEnergies RUBIA WORKS 4000 15W-40 бүтээгдэхүүнүүдийг давхар нийлүүлж байна.

Онцлох үйлчилгээний хувьд, “Майнс Ап” ХХК нь Монгол Улсдаа логистик тээврийн шинэчлэл хийж, тос тосолгооны бүтээгдэхүүнийг анх удаа ISO танкаар (23,000 литр) нэвтрүүлж, сүүлийн 10 жилийн туршид тасралтгүй нийлүүлж байна. Түүнчлэн бид гэрээт харилцагч нартаа борлуулалтын дараах үйлчилгээ буюу тос тосолгооны бүтээгдэхүүний инженерингийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд TotalEnergies LubAnac буюу олон улсын мэдээллийн сантай холбогдсон тос тосолгооны судалгаа шинжилгээний лабораторийн үйлчилгээг санал болгодог. Мөн олон улсын тосны анализын сертификаттай инженерүүд зөвлөмж, зөвлөгөө өгдөг.

“Майнс Ап” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг сонирхож буй  хэрэглэгчдэд  хандаж юу хэлэх вэ?  Дэлхийн маш олон брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Энэ талаар тодруулбал?

Бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулж харилцагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь бидний томоохон зорилт мөн. Тиймээс уул уурхайн тоног төхөөрөмж, түүнд зайлшгүй дагалдах тос тосолгоо, засвар үйлчилгээ, сэлбэг хангамж, сургалтын программ зэрэг бүх үйлчилгээг нэг цонхноос хүргэх нөөц боломжтой байгаа нь бидний давуу тал юм.

Манай компани Улаанбаатар хотод 1 сая литр тосны багтаамжтай гаалийн баталгаат агуулахтай бөгөөд цаашид харилцагчдадаа илүү ойр, хүртээмжтэй үйлчлэх зорилгоор Өмнөговь аймагт мөн 1 сая литр хүртэлх тосны агуулахын салбараа энэ ондоо багтаж нээх төлөвлөгөөтэй байна. Liebherr брэнд нь Монголд албан ёсны дистрибьютерийн эрхээр үйл ажиллагаа явуулдаг учраас үйлдвэрлэгч орноос тавьдаг шаардлагын дагуу “Liebherr Mining Service Excellence” шалгалтад заавал хамрагдах ёстой байдаг. 2023 оны есдүгээр сард гарсан дүгнэлтээр Засвар үйлчилгээ болон Сэлбэг хангамжийн үйлчилгээний үнэлгээгээ ахиулж чадлаа.

“Майнс Ап” ХХК нь уул уурхайн салбарт энэхүү үзэсгэлэнгээр онцолж буй TotalEnergies, Liebherr брэндүүдээс гадна Австралийн ClemCorp гүний уурхайн агааржуулалтын систем, барилгын салбарт Швейцар улсын топ Schindler брэндийн цахилгаан болон урсдаг шатыг албан ёсны эрхтэй нийлүүлэн ажиллаж байна.

Танай байгууллагын хувьд уул уурхайн салбарт 10 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Монгол Улсын тэргүүлэх салбарын хөгжил, техникийн дэвшил, цаашлаад дэлхийн чиг хандлагын талаарх Таны бодол?

-Зөвхөн уул уурхайн салбар ч бус дэлхий даяараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэх үйл ажиллагаа, төслүүд хэрэгжүүлж буй. Liebherr байгаль орчны тогтвортой хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал, зардлын хэмнэлт, уян хатан засвар үйлчилгээ зэрэгт төвлөрсөн янз бүрийн хувилбаруудыг судалж, урт хугацааны тогтвортой шийдлүүдийг эрэлхийлдэг.

Эдгээрийн эхний алхам нь Liebherr брэнд хэрэглэгчдэдээ нүүрстөрөгч бага ялгаруулдаг уул уурхайн гидравлик экскаватор болон өөрөө буулгагч машинуудыг санал болгох явдал байсан. Дэлхийн уул уурхайн салбар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах амлалтыг олон нийтэд аль хэдийнэ өгсөн ба энэ нь Liebherr брэндийн нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай шийдлүүдийн хэрэгжилтийг хурдасгаж, бүрэн цахилгаанжсан, түлшгүй уул уурхайн тоног төхөөрөмжийн хувилбаруудыг санал болгох ажлыг идэвхжүүлсэн. 2030 онд Liebherr-чүүд бид бүрэн цахилгаанжсан, 100% түлшгүй тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж эхэлнэ.

TotalEnergies брэндийн хувьд CO2, NOx ялгаруулалтыг бууруулахад чиглэсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үр дүнд нь Rubia Works тос нь тос солих хугацааг уртасгаж, тоног төхөөрөмж ашиглалтыг илүү оновчтой болгосноор үйлдвэрлэгчдийн шалгуурыг давуулан биелүүлдэг болох нь олон туршилтаар батлагдсан.

-Ярилцсанд баярлалаа. Үзэсгэлэнгийн Мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж буйд баяр хүргэе. Удахгүй болох арга хэмжээ болон байгууллагын хамт олонд нь ажлын амжилт хүсье.

-Баярлалаа.

Сэтгэгдэл (2)

  • С.Сайнбилэг (66.181.186.105)
    Ажилд нь амжилт хүсье. Мундаг шүү!
    2023 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.186.105)
    Ажилд нь амжилт хүсье. Мундаг шүү!
    2023 оны 09 сарын 12 | Хариулах