Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг зарлалаа

Б.Ариун

Монгол Улсын нэгдсэн төсөвт орлого 2023 оны эхний зургаан сарын байдлаар 11,053.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,057.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,701.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн мөн оны үеэс 1,928.5 тэрбум төгрөг буюу 2,1 дахин өссөн байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.

 

Мөн уул уурхайн салбараас олж байгаа гадаад валютын нөөц өмнөх сараас өсч 3,9 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн саруудад уул уурхайн бүтээгдэхүүний орлогын өсөлт, биржийн худалдаа гадаад валютын нөөцийг өсөлтөд нөлөөлсөн гэж   Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Түүнчлэн гадаад валютын нөөц ирэх саруудад ч өсөх хандлагатай байна. Засгийн газраас биржээр зөвхөн нүүрс борлуулах биш жонш, төмрийн хүдэр цаашлаад мөнгө, зэс борлуулах бэлтгэл ажлыг хангах даалгавар өгсөн. Удахгүй эрдсийн бусад бүтээгдэхүүнийг  уул уурхайн  биржээр борлуулж эхэлнэ. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүн хилээр   гарах нөхцөлийг бүрдүүлж, өрсөлдөөн бий болох, зах зээлийн үнэлгээ өсөх нөхцөл бүрдэнэ  гэлээ.

Экспортод гаргах ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг (2023 оны есдүгээр сарын 8-ны байдлаар) Ашигт малтмал газрын тосны газраас нийтэд зарлалаа.

Ашигт  малтмалын бүтээгдэхүүний үнэ

ам.доллар/тн

Цайр

2,400.48

Зэс

8,351.19

Хар тугалга

2,151.06

Цагаан тугалга

25,974.66