Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ, Саудын Арабтай хамтран  чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулна

Ч.Сансар

АНУ, Саудын Араб хамтран эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалыг Африкт олборлох, нийлүүлэх талаар ярилцаж байна гэж The Wall Street Journal (WSJ) 9 дүгээр сарын 10-ны дугаартаа мэдээллээ.

Саудын Арабын  төрийн өмчит компаниуд Конго, Гвиней, Намиби зэрэг Африкийн орнуудад  байрлаж буй 15 тэрбум ам долларын үнэ бүхий уул уурхайн ордын хувьцааг худалдан авах юм. Энэ нь АНУ-ын компаниудад уул уурхайн зарим бүтээгдэхүүнийг худалдан авах боломж олгоно гэж тайланд бичжээ.

АНУ  цахилгаан машины батарей, зөөврийн компьютер, ухаалаг гар утсанд ашигладаг кобальт, лити зэрэг чухал ашигт малтмал болон бусад металлын төлөө  Хятад улстай  өрсөлдөөн улам идэвхжиж байна.

Үүнтэй төстэй байдлаар 7 дугаар сард Saudi Arabian Mining Co (Ma’aden) компани болон Саудын Хөрөнгө оруулалтын сан (PIF) нар Бразилийн Vale компанийн үндсэн металлын нэгжийн 10%-ийг, АНУ-ын хөрөнгө оруулалтын Engine №1 компани 3%-ийг тус тус худалдан авсан байна.

Саудын Хөрөнгө оруулалтын сан 6 дугаар сард Ma’aden-тай хамтран байгуулсан Manara Minerals нэртэй 3 тэрбум долларын хамтарсан компаниар дамжуулан кобальт, зэс, тантал зэрэг ашигт малтмалын олборлолтод хөрөнгө оруулахаар Конго улсад хандсан гэж WSJ сэтгүүл мэдэллээ.

Manara Minerals нь мөн төмрийн хүдэр, никель, лити зэрэгт анхаарлаа хандуулж байна.

АНУ бүс нутгийн бусад хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүгийн дэмжлэг авахын төлөө ажиллаж байна. Энэхүү  ажлын хүрээнд Саудын Арабтай хийсэн яриа хэлэлцээр  өндөр үр дүнтэй, ахиц дэвшилтэй байна гэж WSJ сэтгүүл бичжээ.

Эх сурвалж: mining.com