Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн газрын тосны эрэлт 2030 оноос  дээд цэгтээ хүрнэ 

 Ч.Сансар                                                                               
Газрын тос, байгалийн хий, нүүрсний эрэлт дээд цэгтээ удахгүй хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-ийн тэргүүн Фатих Бирол Financial Times сэтгүүлд бичжээ.

Фатих Бирол газрын тос, байгалийн хийн эрэлт одоо хамгийн дээд цэгтээ хүрлээ гэсэн тайлбарыг үл харгалзан ирэх жилүүдэд  тогтмол өсөн нэмэгдэхийг тэмдэглээд, " ОУЭА-ийн шинэ тооцооллоор  эрэлтийн тасралтгүй өсөлт энэ арван жилд дуусах бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүчний салбар болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлнэ" гэжээ.

Судалгаанаас харахад Засгийн газрууд нүүрс устөрөгчийн хэрэглээг хязгаарлахын тулд одоо хийж буй ажлаас өөр нэмэлт зүйл хийхгүй байсан ч эдгээр түүхий эдийн эрэлт хэрэгцээ ойрын хэдэн жилийн дотор дээд цэгтээ хүрнэ гэж Бирол хэлэв. Энэхүү судалгаа 10 дугаар  сард ОУЭА-ийн “Дэлхийн эрчим хүчний хэтийн төлөв байдал” сэтгүүлд нийтлэгдэнэ.

Эрэлт дээд цэгтээ хүрэх шалтгаануудын нэг нь салхи, нарны эрчим хүч, цахилгаан автомашин руу шилжих явдал гэж Бирол хэлэв.
ОУЭА мөн байгалийн хийн эрэлтийн оргил үеийг таамагласан. Бирол "Энэ бол сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилган нь байгалийн хийгээр үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээгээс давж, дулааны насосын хэрэглээ нэмэгдэж, Украины дайны улмаас Европ байгалийн хийгээс татгалзасны үр дүн юм" гэжээ.

Украины дайн эхлэхээс өмнө Европт салхи, нарны эрчим хүчний хүчин чадал сүүлийн хэдэн жилд бодитой өссөн. Гэхдээ нүүрсустөрөгчийг, цөмийн эрчим хүчийг (Германы хувьд) бүрэн орлож чадаагүй.
Европын хамгийн том эдийн засагтай Герман улс өнгөрсөн онд сүүлийн гурван цөмийн цахилгаан станц болон нэг салхин станцаа хааж, дотоодын эрчим хүчний нүүрсний олборлолтоо нэмэгдүүлсэн. 

Үүний зэрэгцээ Их Британид дулааны насосны хэрэглээг нэвтрүүлэх  мэтчилэн саад бэрхшээлтэй тулгарч байна. Гол хүндрэл нь дулааны насос өндөр үнэтэй байдаг бөгөөд зарим худалдан авагчид уг төхөөрөмжийг сурталчилсаны дагуу ажиллахгүй байна гэж шүүмжилж байгаа явдал юм.

Эх сурвалж: oilprice.com