Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ, Австралийн нүүрсний экспорт Хятад руу нэмэгдэж байна

Ч.Сансар

Хятадын нүүрсний импорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Тэр дундаа Австрали, Оросоос худалдан авсан нүүрс нь дээд түвшинд хүрсэн хэмээн мэдээллээ.

Хятад улсын дотоодын нүүрсний олборлолт эрс нэмэгдсэн ч цахилгаан болон гангийн нүүрсний чанар импортын нүүрсний чанараас доогуур байна. Тиймээс Хятад Австрали, Оросоос импортоо нэмэгдүүлж байна гэж Bloomberg Хятадын гаалийн мэдээлэл дээр үндэслэн мэдээллээ.

Бээжин чулуужсан түлшний гол нийлүүлэгч байсан Австралитай худалдааны харилцаагаа сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа Австралийн нүүрсийг энэ оны эхээр хүлээн авсан юм.

Түүнээс хойш Австралиас нүүрсний импорт нэмэгдсэн ба  Оросоос авах нүүрсний хэмжээ ч өссөн. Үүний үр дүнд Орос, Австрали хоёрын зах зээлийн байр суурь Хятадад нэмэгдэж, харин Индонезийн эзлэх зах зээл нь буурсан гэж шинжээчид дүгнэж байна.
8 дугаар сард Хятадын нүүрсний импорт 7 дугаар сараас 12.9%-иар өссөн бөгөөд өнгөрсөн оны 8  дугаар сараас 53%-иар өссөн байна.
Хур тунадас бага, ган гачигтай байсны улмаас энэ онд Хятадын усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл мэдэгдэхүйц буурч, нүүрсний олборлолт, импорт, нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэл огцом өссөн байна. Хятад улс Ковид цар тахлын дараа эдийн засгаа дахин нээж байгаа энэ үед цахилгаан тасрахаас сэргийлэхийн тулд нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж байна.


Өнгөрсөн жил Оросын нүүрсийг баруунд хориглож нүүрсний үнэ ханш огцом өссөн. Харин энэ жил нүүрсний үнэ буурсан нь Хятадын импортын өсөлтөд нөлөөлсөн байна.

Эх сурвалж: oilprice.com