Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан бол өнөөдөр 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчилжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлжээ.

Дашрамд дурдахад, өнөөдөр Монголын хөрөнгийн бирж  245,312,653,369 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан байна. Үүнээс

  •  “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,755,530,240 төгрөгөөр,
  • “Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 67,728,000 ам.доллар буюу 234,427,603,680 төгрөгөөр,
  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 339,000 ам.доллар буюу 1,173,384,090 төгрөгөөр, 
  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 401,200 ам.доллар буюу 1,388,677,572  төгрөгөөр тус тус арилжааллаа.