Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Barrick Замбийн зэсийн уурхайд 2 тэрбум долларын хөрөнгө оруулна

 

Канадын уул уурхайн Barrick Gold компани Замби дахь Лумвана зэсийн уурхайн өргөтгөлд бараг 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Уг төслийн хүрээнд Лумвана уурхайн жилийн олборлолт 240,000 тонн зэс болж нэмэгдэнэ гэж Barrick 10 сарын 4-нд мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь уурхайн ашиглалтын хугацааг 2060 он хүртэл уртасгаж, Замбийн зэсийн үйлдвэрлэлийг сэргээхэд туслах гэсэн урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг гэж гүйцэтгэх захирал Марк Бристоу хэллээ.

Замби улс хойд хөрш  Конго улсын дараа ордог Африкийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч юм.

Barrick 2024 оны эцэс гэхэд ТЭЗҮ-г бүрэн боловсруулж, үйлдвэрлэлийн өргөтгөлийг 2028 онд дуусгах зорилт тавьж байна.

Өнгөрсөн жилийн хугацаанд Barrick Африк тивийн зэсийн бүсд үйл ажиллагаагаа өргөжүүлж, зэсийн шинэ төслүүдийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Африкийн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж байна. Жишээ нь саяхан KoBold Metals компани  Мингомба төсөлд хөрөнгө оруулалт хийж, Midnight Sun Mining (TSX-V: MMA) компани Солвези төслөө урагшлуулах түнш хайж байгаагаа зарласан.

Зэсийн хомсдол нэмэгдэж, үнэ өсөхийн хэрээр Barrick зэсийн шинэ орд хайх хүсэлтэй байна. Зэс нь цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний салбарт ашиглагддаг гол түүхий эд юм.

Тус компани нь 2031 он гэхэд зэсийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлж, нэг тэрбум фунт (500,000 тонн) хүргэхийг зорьж байгаа юм байна.

Barrick 2019 онд Лумвана төслийu хэрэгжүүлж эхэлснээс хойш ашиггүй ажиллаж байсан уурхай Замбийн эдийн засагт татвар, нөөц ашигласны төлбөр, цалин, бараа, үйлчилгээ худалдан авах хэлбэрээр бараг 3 тэрбум доллар оруулсан.

Лумвана уурхайн нийт ажилчдын 99.3% нь Замби улсын иргэд гэж Barrick тэмдэглэлээ.

 

Линк: https://www.mining.com/barrick-to-invest-2-billion-in-zambia-copper-mine-expansion/           

Огноо: 2023/10/04

Эх сурвалж: mining.com