Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙН 84.2 ХУВИЙГ АВТОТЭЭВЭР ЭЗЭЛЖЭЭ

”Mongolian Mining week 2023” чуулга уулзалтад Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт  “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр” сэдвээр илтгэл тавилаа.

Зам, тээврийн салбарын хөгжил эдийн засгийн бусад салбаруудын хөгжилтэй харилцан уялдаатай байдаг. Эдгээр салбарын нэг нь уул уурхай бөгөөд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн салбарын оролцоо үлэмж их гэдгийг онцолсон юм.

Тээврийн төрлөөр нь авч үзвэл, 2023 оны эхний 8 сарын байдлаарх нийт уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 84.2 хувийг автотээврээр тээвэрлэсэн нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байна.

Тээвэрлэсэн бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл нүүрс тээвэрлэлтийн хэмжээ нийт тээврийн хэмжээнд хамгийн өндөр хувийг эзлэж, 2023 оны 8 дугаар сарын байдлаар 92.6 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний 49.2 хувь нь Гашуунсухайт боомтоор, 19 хувь нь Шивээхүрэн боомтоор, 16.6 хувь нь Замын-Үүд боомтоор, 6.1 хувь нь Ханги, 3.5 хувь нь Бичигт боомтоор тус тус экспортод гарчээ.

Түүнээс гадна 2023 оны эхний 9 сарын байдлаар тус төмөр замуудаар Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК-иуд тус бүр 1.2 сая тн ачааг тээвэрлэжээ.