GEM-ийн Global Coal Mine Tracker төслийн менежер Дороти Мэй, засгийн газрууд хаагдсан уурхайн ажилчдад зориулж ажлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. "Нүүрсний уурхай хаагдах нь гарцаагүй, гэхдээ түүний улмаас эдийн засаг хямарч, ажилчид хохирох албагүй" гэж хэлэв.
Дэлхийн хэмжээнд нийт 2.7 сая орчим хүн ажиллуулдаг 4300 нүүрсний уурхайн төслүүдийг GEM судалжээ. 2035 оноос өмнө үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөж буй уурхайнуудад 400 мянга гаруй хүн ажиллаж байгаа нь тогтоогджээ.
Хэрвээ дэлхийн температурыг 1.50С хүртэл багасгах зорилгын хүрээнд нүүрсний хэрэглээг бууруулах төлөвлөгөө хэрэгжсэн бол дэлхийд ердөө 250,000 уурхайчин байх шаардлагатай гэж GEM тооцоолжээ. Энэ нь одоогийн нийт ажилчдын 10%-иас ч бага тоо.
Хятадын нүүрсний салбар дэлхийн хамгийн том салбарт тооцогддог. Уг салбарт одоогоор 1.5 сая гаруй хүн ажилладаг гэж GEM тооцоолжээ. 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд 1 сая ажлын байр алдагдах төлөвтэй байгаагийн 240 мянга гаруй нь зөвхөн Шаньси мужид байна.
Хятадын нүүрсний салбарт сүүлийн хэдэн арван жилд хэд хэдэн бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Хятадын хойд болон зүүн хойд нутагт олон уурхай хаагдсаны дараа эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байрны тоо нэмэх зэрэг асуудлууд тулгарсан.
GEM-ийн нүүрсний хөтөлбөрийн захирал Райан Дрискелл Тэйт "Нүүрсний салбар ажилчиддаа маш муу ханддаг гэсэн нэр хүндтэй байдаг." "Уурхайн ажилчид болон нүүрсний уурхай оршдог нутгийн иргэдийн хувьд цаашдын төлөвлөгөө хэрэгтэй байна ... ингэснээр нүүрсний салбар, төрийн байгууллагууд удаан хугацаанд хүнд нөхцөлд ажилласан ажилчдын өмнө хариуцлага хүлээх болно" гэжээ.