Манай улс өнөөдрийн байдлаар нийт 94,195 тонн шатахууны үлдэгдэлтэй байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Үүний:
- 3,375 тонн нь А80 бензин
- 28,541 тонн нь АИ92 бензин
- 2,005 тонн нь АИ95 бензин
- 58,824 тонн нь дизель түлш.
А80 бензин 20 хоног, АИ92 бензин 23 хоног, АИ95 бензин 15 хоног, дизель түлш 24 хоног хэрэглэх нөөц гэсэн үг. Үүний:
- 8,907 тонн нь баруун бүс,
- 4,875 тонн нь хангайн бүс ,
- 22,810 тонн нь төвийн бүс ,
- 4,542 тонн нь зүүн бүсэд байна.
Энэ оны эхний өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улс нийт 1,894.1 мянган тонн шатахуун гадаадаас оруулж иржээ. Үүний:
- А80 бензин 20.5 мянган тонн
- АИ92 бензин 538.4 мянган тонн
- АИ95, АИ98 бензин 13.3 мянган тонн
- Дизель түлш 1,044.8 мянган тонн
- Онгоцны ТС-1 түлш 44.3 мянган тонн
- Жет А-1 түлш 35.6 мянган тонн
- Бусад бүтээгдэхүүн 196.9 мянган тонн байна.