БНЭУ зэс, цагаан тугалга, төмрийн хүдэр зэргийг импортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, хэлтсийн дарга Д.Даваабаяр нар БНЭУ-ын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Санжийв Кумар, Уул уурхайн яамны Эдийн засгийн зөвлөх Шакил Алам болон албаны хүмүүстэй уулзаж эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах тааар санал солилцсон юм.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал:
-Уулзах санал тавьж, зорин ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. БНЭУ-тай газрын тосны салбарт хамтран ажиллаж байна. Хоёр орны хамтын ажиллагааны гарц боломж, тээвэр логистик түүнд тулгардаг зарим саад бэрхшээлийн талаар санал солилцож тодорхой үр дүнд хүрэх талаар ярилцлаа. Цаашид ашигт малтмал, газрын тосны салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг тодотгов.
БНЭУ-ын Уул уурхайн яамны Эдийн засгийн зөвлөх Шакил Алам:
-Монгол Улсаас БНЭУ зэс, цагаан тугалга, төмрийн хүдэр зэргийг импортлох сонирхолтой байна. Газрын тосны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх болон судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтарч ажиллах боломж бий гэдгийг онцолсон юм.