Уурхайн насжилтийг нэмэх, ашигт ажиллагааг сайжруулах зорилготой Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын санг шинээр өргөтгөх, барих ажил хугацаанаасаа өмнө дуусах төлөвтэй байна.
Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал өсөн нэмэгдэж буй энэ үед Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн насжилтыг уртасгах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор шинэ 16 дугаар далан барих ажил намрын эхэн сараас эхэлсэн.
Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн ахлах мастер, 16-р далангийн Түр ажлын хэсгийн дарга Б.Баярбат:
-“Онцгой даалгавар”-т энэхүү ажил урьдчилан төлөвлөснөөс түрүүлж, амжилттай явааг
Одоогоор 3425 метр элсэн далан байгуулж дуусаад, түүнийгээ уулын цулаар хучих ажил үргэлжилж байна. Мөн маркшейдерүүдийн хэмжилтийг үндэслэн нарийн заслууд хийгдэж байна. Элсэн даланг уулын цулаар хучих ажил өнөөдрийн байдлаар 2168 метртэй яваа. Маркшейдерүүд өдөр бүрийн 20:00 цагт хэмжилт хийн мэдээ өгч ажиллаж байна.
Ажилчид элсэн далан байгуулах явцад 24 цагаар, тасралтгүй гурван ээлжээр ажиллаж байсан бол одоо 12 цагаар авто ачигч, экскаватор, бульдозер, автогрейдер зэрэг 10-аад хүнд механизм, өөрөө буулгагч найман автомашин ажиллаж байна.
Шороон далан барих, булинга дамжуулах, хуваарилах шугамыг буулгах, угсрах иж бүрэн бүтээн байгуулалтыг 11 дүгээр сарын 30-нд дуусгах урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн мэдээллээ.