Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс Монголыг Евразийн аюулгүй байдлын холбоонд нэгдэхийг уриаллаа

Ч.Сансар

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян Хятад улс Монгол Улстай Евразийн аюулгүй байдлын холбооны хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж хэллээ. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д 2004 оноос ажиглагчаар ажиллаж эхэлснээс хойш 20 шахам жил болж байна. Ли Чян БНХАУ Монгол Улстай ШХАБ болон бусад олон талт хамтын ажиллагааны хүрээнд ажиллахад бэлэн байна гэж 10 дугаар сарын 26-нд Бишкект болсон ШХАБ-ын хуралдааны үеэр Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэллээ. Л.Оюун-ЭрдэнэМонгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаашид харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд БНХАУ-тай ажиллахад бэлэн байна гэж Ли Чянд хэлэв. Гэвч тэрбээр ШХАБ-д элсэх талаар ямар ч үг хэлсэнгүй. Оюун-Эрдэнэ Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын өмнө хэлсэн үгэндээ Монгол Улс олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, ШХАБ-ын орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэв.

Монгол Улс хоёр хөрш болон Азийн орнуудтай хоёр талын харилцаагаа бэхжүүлэхэд анхаарлаа эртнээс хандуулж ирсэн. Хятад, Орос гээд хоёр хөрштэй эдийн засаг, аюулгүй байдлын гурван талт гэрээ байгуулсан. Мөн Монгол Улс АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улстай стратегийн түншлэл тогтоож, бүс нутгийн аюулгүй байдлын бусад эвсэлд нэгдэхээс татгалзан, улс төрийн тусгаар тогтнолтой гэдгээ харуулахын тулд "гуравдагч хөрш" гэгдэх дипломат бодлого явуулж байна.

ШХАБ хэдийгээр цэргийн холбоо биш ч терроризмтэй тэмцэх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гишүүдийн тоог нэмэх замаар Дэлхий дахинд нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж, НАТО зэрэг Барууны цэргийн эвсэлтэй өрсөлдөх чадвартай Евразийн хувилбарыг санал болгож байна.

Эх сурвалж: reuters.com