Ирээдүйн өв сангийн хуримтлагдсан хөрөнгийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн сангийн нэгдсэн данснаас тусгаарлах тухай хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Ирээдүйн өв санд 2,8 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна.