Ч.Сансар
Айвенхоу Майнз компани энэ оны II улиралд 87 сая ам.долларын ашигтай ажилласан бол дараагийн улиралд цэвэр ашиг нь 108 сая ам.долларт хүрч өссөн байна.
Камоа-Какула зэсийн үйлдвэр өнгөрсөн улиралд 96,509 тонн зэс борлуулж, хүлээн зөвшөөрөгдсөн улирлын орлого 695 сая доллар хүрч, хүү, татвар болон элэгдэл, хорогдлын өмнөх үеийн ашиг 423 сая ам.доллар болжээ.
Лондоны Skarn Associates болон Канадын Монреалийн WSP группын хараат бус зөвлөхүүдийн хийсэн үнэлгээгээр Камоа-Какула нь 2022 онд дэлхийн зэсийн томоохон үйлдвэрүүдийн дунд хамгийн бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болохыг баталсан юм.
“3 дугаар шатны баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил төлөвлөсөн хугацаанаасаа нэлээд түрүүлж байгаа. Манай компани 2027 он гэхэд хамгийн бага нүүрстөрөгч ялгаруулдаг дэлхийн гурав дахь том зэсийн цогцолбор үйлдвэртэй болохын тулд 2024 оны хоёрдугаар хагасаас зэсийн үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэхийг зорьж байна.” гэж Айвенхоу Майнз компанийн Гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд мэдэгдэлдээ дурджээ.
Хүлэмжийн хийн ялгаруулалтын үнэлгээгээр Камоа-Какула уурхай зах зээлийн тэргүүлэгч зэс үйлдвэрлэгч болохыг тогтоосон гэж Айвенхоу Майнз компанийн зүгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байв.
Лондоны Skarn Associates болон Канадын Монреалийн WSP группын хараат бус зөвлөхүүдийн хийсэн үнэлгээгээр Камоа-Какула нь 2022 онд дэлхийн зэсийн томоохон үйлдвэрүүдийн дунд хамгийн бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болохыг баталсан юм.
Дээрх мэдээллээс үүдэн Айвенхоу Майнз компанийн хувьцаа 2.4%-иар өссөн байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 13.5 тэрбум канад доллар (9.87 тэрбум ам доллар)-т хүрчээ.
Эх сурвалж: Mining.com