Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто, Коделко Чилид хамтарсан үйлдвэр байгууллаа

Ч.Сансар

Уул уурхайн тэргүүлэх компани Рио Тинто  болон Чилийн  зэс үйлдвэрлэгч   Коделко  11 дүгээр сарын 8-нд Чилийн хойд Атакама мужид зэсийн хайгуул хийх, олборлолт явуулахаар Нуэво Кобре (Шинэ зэс) хэмээх хамтарсан үйлдвэр байгуулжээ.

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Коделкогийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко нарын Токиод байгуулсан гэрээ нь хоёр компанийн туршлага, чадавхийг нэгтгэх боломж олголоо гэж тэд  мэдэгдлээ.

Атакама мужид оршдог Агуа де ла Фальда (ADLF) төслийн хувьцааны 57.74%-ийг Рио Тинто  компани Pan American Silver компаниас худалдан авсанаа мэдэгдлээ. Рио Тинто уг төслийн хувьцааг худалдаж авсанаар компаниудад энэхүү орд дээр хамтран хайгуулын ажлаа эхлүүлэх боломж нээгдэж байгаа юм. Чилийн тал үлдсэн 42.26%-ийг эзэмших аж.

Якоб Стаусхолм хэлэхдээ, "Чили бол дэлхийн эрчим хүчний шилжилтийг хангах, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэхэд шаардлагатай зэс болон бусад чухал ашигт малтмалын чухал эх үүсвэрүүдийн нэг юм. Бид энэхүү хамтын ажиллагаагаар хоёр компанийн туршлага, ур чадвар, орон нутгийн мэдлэгийг нэгтгэж чадлаа." хэмээв.

Хоёр компани гүний уурхайн аюулгүй ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчин ба нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, засаглалыг сайжруулах зорилгоор инноваци, технологийн шинэчлэлийг дэмжих  Хамтын ажиллагааны гэрээг  өнгөрсөн онд  байгуулсан билээ. 

Эх сурвалж: Mining.com