Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад дахь Австралийн зэсийн хүдрийн экспорт сэргэж эхэллээ

Ч.Сансар

Австралийн далайн боомтуудын мэдээлэлд дурдсанаар Хятад руу нийлүүлэх зэсийн баяжмалын экспорт сэргэж байна. Гурван жилийн өмнө Хятад улс Австралийн импортыг хориглосноос хойш зэсийн баяжмалыг ийнхүү  Хятад руу тээвэрлэж эхэлсэн байна.

11 мянган тонн жинтэй ачаа  энэ сарын эхээр Австралийн Жералдтон боомтоос Хятадын Чиндао руу хөдөлсөн байна. Ирэх долоо хоногт Хятад руу 11 мянган тонны жинтэй хоёр дахь ачаа хөдлөхөөр төлөвлөгджээ.

Хоёр улсын харилцаа сайжирч байгаа энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа эргэн сэргэж эхэллээ. Австралийн Ерөнхий сайд Антони Албанес өнгөрсөн долоо хоногт Хятадад төрийн айлчлал хийж, Хятадын дарга Ши Жинпинтэй уулзаж, хамтарсан  хэлэлцээрүүд амжилттай болсныг  үнэллээ.

Зэс хайлуулах үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж, уурхайнуудад улс төрийн нөлөө эрс нэмэгдэж байгаа энэ үед хагас боловсруулсан зэсийн хүдрийн зах зээлийн ханш чангарах төлөвтэй байна. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, худалдааны компаниуд, зэсийн үйлдвэрийн удирдлагууд  11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд  уламжлал болон  зохион байгуулагддаг “Азийн зэсийн долоо хоног”  арга хэмжээнд  оролцож, зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ хэлэлцээр байгуулахаар Хятадад хүрэлцэн ирсэн байна.

Хятад албан ёсоор Австралийн зэсийг хориглоогүй ч, 2020 онд албан бусаар хориг тавьсан. Уг хоригийн улмаас Хятад дахь үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орж, харин Австралийн зэс үйлдвэрлэгчид шинэ худалдан авагч хайж эхэлсэн. Нүүрс зэрэг бусад бүтээгдэхүүний импортыг Хятад улс хязгаарлаж байсан ч  энэ оны эхээр хязгаарлалтаа сулруулсан юм.

 

Эх сурвалж: Mining.com