Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын компани Ботсвана улсад зэсийн уурхай худалдаж авна

11-р сарын 21 (Ройтерс) 

Хятадын уул уурхайн MMG Ltd компани Ботсвана дахь Khoemacau зэсийн уурхайн толгой компани болох Канадад төвтэй Cuprous Capital-ыг худалдаж авахаар тохиролцсоны дараа MMG компанийн хувьцааны ханш нь өсөж, компанийн үнэлгээ 1.88 тэрбум долларт хүрлээ. Үнэт цаасны бирж дээр MMG-ийн хувьцааны ханш 7.5%-иар өсөж, 2.45 хонконг долларт хүрсэн нь 9-р сарын 29-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд хүчин чадлаа нэмэгдүүлсэн тул зэсийн баяжмал тогтвортой нийлүүлэх эх үүсвэр олоход бэрхшээлтэй тулгарч байна. Өнгөрсөн 9-р сард Өмнөд Африкийн уул уурхайн 3 компани “Khoemacau  уурхайг худалдаж авахаар өрсөлдсөн гэж Ройтерс агентлаг мэдээлж байсан. Уг уурхай Африктаа зэсийн нөөцөөр тэргүүлдэг. Ботсванагийн зүүн хойд хэсгээс Намибийн баруун хэсэг хүртэл үргэлжилсэн өргөн уудам газар нутаг болох Калахари зэсийн бүсэд оршдог. Тус уурхай жилд 60 орчим мянган тонн зэс, 2 сая унци мөнгө үйлдвэрлэдэг. Нэмж хөрөнгө оруулбал жилд 130,000 тонн зэс, 5 сая унци мөнгө олборлох боломжтой болно.

Мягмар гарагт гаргасан өргөдөлдөө MMG компани нь хувьцаа эзэмшигчдийн зээл болон гуравдагч этгээдийн санхүүжилтийг хослуулан хөрөнгө босгох замаар Cuprous Capital-ын төлбөр эсвэл санхүүжилтийн шаардлагыг хангахаа мэдэгджээ. Гэрээг одоо Хятад болон Ботсвана улсын эрх бүхий байгууллагууд батлахыг хүлээж байгаа. MMG компани тус гэрээ 2024 оны эхний хагаст батлагдана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.