Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол оюутнаар ахлуулсан баг НҮБ-ын бага хурлаас 100 мянган ам.долларын шагнал хүртлээ

Caption

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаас (COP28) Оксфордын их сургуулийн баг “Digital Twins 4 Tailing Dams” төслөөр 100 мянган ам.долларын шагнал хүртлээ. 

Уг төсөл COP 28-ын “Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухааны шийдлүүд” төрөлд "Хүн төрөлхтний үлгэр жишээ санаачилга"-аар шалгарчээ. “Digital Twins 4 Tailing Dams” бол уурхайн ослоос урьдчилан сэргийлэх  хиймэл дагуулын дохиоллын систем юм байна. Төслийн багийн ахлагч Б.Марал “Уул уурхай миний сэтгэлд үргэлж ойр байлаа. Би ашигт малтмалаар баялаг нөөцтэй орны нэг болох Монголоос ирсэн. Сайн менежменттэй уул уурхай асар их өгөөж авчирдгийг би мэднэ. Уул уурхайн сөрөг талыг ч бас мэднэ. Тийм ч учраас уул уурхайг илүү тогтвортой болгохын тулд энэ яриа хэлцэлд оролцож, хувь нэмрээ оруулахыг үргэлж хүсдэг байсан"  хэмээн шагналаа гардан авахдаа ярьсан байна.

Дэлхийн 108 орны 710 их сургуулиас ирүүлсэн 3000 гаруй төслөөс тэд шалгарсан байна.