Ч.Сансар
Эрчим хүчний шилжилт нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй тул Чили улс зэсийн үйлдвэрлэлийг ойрын жилүүдэд эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Боричийн Засгийн газар 2026 он гэхэд олборлолтоо 1.04 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж Сангийн сайд Марио Марселийн лхагва гарагт мэдэгдсэн байна.
Хүдрийн чанар буурсан, усны хязгаарлалт, цар тахлаас үүдэн нийлүүлэлт тасарсан гэх мэт нөхцөл байдлаас Чилийн олборлолт сүүлийн жилүүдэд буурч байсан юм. Цэвэр эрчим хүчний технологийн хөгжилтэй зэрэгцэн шинээр уурхай байгуулах нь улам төвөгтэй, зардал их болж байгаа энэ үетэй зэрэгцэн зэсийн эрэлт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
“Cochilco” үндэсний үйлдвэрлэл энэ онд 1%-иар нэмэгдэж, 5.4 сая тоннд хүрсэн бол ирэх онд 4.3%-иар нэмэгдэж 5.6 сая тоннд хүрнэ" гэж Чилийн Зэсийн комисс тооцоолжээ. Тус агентлаг нь Codelco, Anglo American Plc, Antofagasta Plc, BHP зэрэг компаниудын 2022-2031 онд хэрэгжүүлэх 74 тэрбум ам.долларын өртөг бүхий төслүүдийн жагсаалтыг тодорхойлсон. BloombergNEF-ийн 10 дугаар сард гаргасан тайланд "Чили улс 2028 он гэхэд жилийн олборлолтоо 1.5 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой" гэжээ.
Эх сурвалж: Mining.com