Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Эрдсийн зах зээлд никелийн үнэ огцом унаж,  зэсийн үнэ өсөв

Ч.Сансар

2023 оны металын биржийн арилжаанд  идэвхтэй өрнөл ажиглагдаагүй  ба  металын худалдан авалтын хувьд никелийн үнэ хамгийн их унажээ. 

Зэвэрдэггүй ган болон цахилгаан машины батарейд өргөн ашигладаг никель нь Лондоны металын бирж дээр 2023 онд 45%-иар унасан нь 2008 оноос хойш хамгийн огцом уналт боллоо. Энэ нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн металуудын хувьд хамгийн муу үзүүлэлт байлаа. Тодруулбал, Сингапурт зэсийн үнэ 2.2%-иар,  төмрийн хүдэр 20%-иар тус тус өссөн байна.

Дэлхийн зах зээлийн төлөв болон Хятадын эдийн засгийн өсөлтийн  тодорхойгүй  байдал зэрэг хүчин зүйлүүд металын үнэ ханшид ийнхүү нөлөөлж буй аж.

Ихэнх тохиолдолд металын нийлүүлэлт буурна эсвэл бүр хомсдоно гэсэн таамаглалууд үндэслэлгүй байсан. Гэхдээ  никелийн талаарх таамаглал нь бодитой  байсан аж. Эрэлтийн өсөлт мөн буурсан байна.

"Никелийн нийлүүлэлт өссөөр байгаа ч хэрэглээ нь нэмэгдэхгүй байна" гэж Huatai Futures судалгааны хүрээлэнгийн шинжээчид цахим хуудсандаа бичжээ.

Хөрөнгө оруулагчид никелийн үнэ ойрын хугацаанд өсөхгүй гэсэн байр суурьтай байна. 
АНУ-ын Холбооны нөөцийн сан ирэх оноос бодлогын хүүгээ бууруулна гэсэн өөдрөг үзэл зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн. Goldman Sachs Group Inc 12 дугаар  сарын 18-ны мэдэгдэлдээ зэсийн үнэ 12 сарын дотор 10,000 ам.долларт хүрнэ гэж мэдэгджээ.

2023 оны сүүлийн арилжааны өдөр зэсийн үнэ 0.8%-иар буурч, тонн нь 8559 ам.доллар, никель 0.8%-иар буурч нэг тонн нь 16603 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Mining.com