ОХУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн 12-р сард сүүлийн найман сарын дээд хэмжээнд хүрсэн тухай Bloomberg мэдээллээ.
Москва дизель түлшний экспортын хязгаарлалтыг зөөлрүүлснээр 12-р сард Оросын дизель, бензиний экспорт дунджаар 1.17 сая баррель болсон нь 2023 оны сарын хамгийн өндөр түвшин юм.
Орос улс 9-11 сарын хооронд дизель түлш болон бензины экспортыг түр зуур хориглож байсан. Шатахууны үнийг дотооддоо тогтворжуулах шаардлагатай тул хориг тавьсан гэж ОХУ тайлбарлаж байсан.
Түүхий болон боловсруулсан нефтийн экспорт өсөж байгаа нь Москва экспортоо багасгах амлалтаа биелүүлэх хүсэлтэй байгаа эсэх, Оросын нефть нийлүүлэх боломж хэр байгаа талаар асуултууд гарч ирж байна.
ОХУ нефтийн экспортоо 2023 оныг дуустал өдөрт 300,000 баррелиар бууруулахаа амласан.
11-р сарын сүүлд болсон ОПЕК+ гишүүн орнуудын уулзалтан дээр Орос улс экспортоо 2024 оны эхний улиралд өдөрт 300,000 баррель түүхий нефть, 200,000 баррель боловсруулсан бүтээгдэхүүн буюу нийт 500 мянган баррелиар бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн.
Линк:https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/Russian-Fuel-Exports-Jump-To-8-Month-High.html
Огноо: 2024/01/05
Эх сурвалж: oilprice.com