Үндэсний хөрөнгө оруулалттай “Мега сэлбэг” ХХК 2014 оноос уул уурхай, барилгын салбарт Дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэдгээрийн нэг “Кито” брэндийн бүсийн худалдааны менежер Евгэн Вагоровскийг Монголд ирэхэд нь уулзаж, ярилцлаа.
Танай компани хэчнээн жилийн түүхтэй вэ?
Манай компани 1932 онд Японд байгуулагдсан. Үүнээс хойш 90 жилийн турш зөвхөн өргөх төхөөрөмж, гар болон электрон тайл дагнан үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах чиглэлд түлхүү анхаарч ажилладаг.
Танай компанийн өргөх төхөөрөмж бусад компанийнхаас юугаар давуу вэ?
Хамгийн давуу тал бол аюулгүй байдал. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ хоёр зүйлд анхаардаг. Нэгд, аюулгүй байдал. Хоёрт, тоног төхөөрөмжийн бүтээмж. Өргөх төхөөрөмж дээр ажиллаж байгаа ажилчид ажлаа аюулгүй хийгээд, гэртээ харих нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний зэрэгцээ тоног төхөөрөмжийн бүтээмж маш чухал. Эвдрэл гэмтэлгүй, зогсолтгүй, үр ашигтай ажиллах шаардлагыг хангахын төлөө ажилладаг. “Кито”-гийн өргөх төхөөрөмжийг бусад үйлдвэрийн төхөөрөмжтэй харьцуулахад хэд дахин удаан ашигладаг, эвдрэл гэмтэл бага, хамгийн бат бөх гэдгээрээ давуу талтай. Тиймээс манай төхөөрөмжийг хэрэглэгч тасралтгүй, үр дүнтэй ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Бидний уриа бол “Хүлээлтээс давсан чанар”. Стандарт, бүтээмж, аюулгүй байдал гээд бүх талаараа таны хүсэж байгаа хүлээлтээс давсан чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг л бид зорьж ажилладаг. Үүгээрээ бусдаас онцлогтой.
Танай бүтээгдэхүүнийг хэчнээн улсад ашиглаж байна вэ?
“Кито”-гийн бүтээгдэхүүн уул уурхайн салбарынхны хэрэгцээ шаардлагыг хангадаг тул бараг бүх тив, бүх оронд ашигладаг. Үүний нэг нь Монгол Улс. Монголд манай компанийн албан ёсны борлуулагч ажилладаг. Тэгэхээр “Кито”-гийн бүтээгдэхүүн дэлхий даяар тархсан, зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүн борлуулдаг гэж ойлгож болно.
“Кито”-гийн бүтээгдэхүүнээс хамгийн онцлог, хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн нь аль вэ?
LВ загварын, иштэй тайл хамгийн эрэлттэй байдаг. Гар загвар дотроосоо хамгийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүн. Үүнийг Монголоор “хар ажлын мангас” гэж нэрлээд байгаа. Даацыг нь тохируулж, стандарт нормын дагуу ашиглавал бараг эвдэрдэггүй. Цахилгаан тайлны хувьд IR загвар өргөн хэрэглэгддэг. Монголд “Оюутолгой” уурхайд өргөн ашигладаг.
“Кито”-гийн бүх загвар хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан байдаг.
Монголд бүтээгдэхүүнээ борлуулаад хэр удаж байна вэ?
Анх захиалгаар бүтээгдэхүүнээ Монгол Улсад нийлүүлдэг байсан бол хоёр жилийн өмнөөс “Мега сэлбэг” компани манай албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.
Уул уурхайн хөгжлийг дагаад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд ямар өөрчлөлт орж байна вэ?
Сүүлийн үед гүний уурхай хөгжиж байгаатай холбоотойгоор ямар нэгэн оч үсэрдэггүй загваруудыг их ашигладаг болсон. Жишээлбэл, гүний уурхайд метан хий хуримтлагдаж, тэсрэх магадлал өндөр. Тиймээс цахилгаан тайл хэрэглэх боломжгүй байдаг. Тэгэхээр оч гаргадаггүй, тусгай зориулалттай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ үүссэн. Оч хаядаггүй, тусгай стандарт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхээ Япон улсад авсан. Европын холбооноос зөвшөөрөл авахаар хандсан. Удахгүй шийдэгдэх шатандаа явж байна.
Бидний үнэт зүйл бол харилцагчийн итгэл. “Кито”-гийн бүтээгдэхүүнийг нэг удаа авч хэрэглэсэн хэрэглэгчийн 99 хувь нь дахин бидэнд ханддаг.