Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Польш улс эрчим хүчний нүүрс үйлдвэрлэлээ зогсоох эцсийн хугацааг тогтооно

 

Ч.Сансар

Польшийн шинэ Засгийн газар 1 дүгээр сарын 15-нд нүүрсээр цахилгаан үйлдвэрлэхээ зогсоох эцсийн хугацааг тогтоох талаар мэдээллээ.  "Зөвхөн эцсийн хугацаа тогтоож байж л бид ажлаа төлөвлөх боломжтой болно, салбарынхан, иргэд цаашдын ажлаа төлөвлөх боломжтой болно. Тиймээс бид эцсийн хугацааг тогтоох ёстой" гэж Уур амьсгал, байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Урзула Зиелинска даваа гарагт Брюссельд хэлэв. Польш улс өмнө нь 2049 он хүртэл нүүрс олборлолтоо хэвээр үргэлжлүүлэхээр үйлдвэрчний эвлэлүүдтэй тохиролцсон. Европын Холбооны гишүүн олон орон нүүрс ашиглахаа эрт зогсоохыг төлөвлөж байгаа аж.

Польш улс нүүрсний станцуудаа зогсоосны улмаас хохирсон иргэддээ дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэж Төрийн шинэ нарийн бичгийн дарга даваа гарагт мэдэгдэв. Өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ялангуяа салхины эрчим хүч,  Польшийн нийт эрчим хүчний 26%-ийг эзэлж, дээд амжилт тогтоож байсан. Гэхдээ одоо ч эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс давамгайлсан хэвээр байна. Польшийн шинэ Засгийн газар нүүрсний бодлогоо эргэн харах шаардлагатай гэж Польшийн “Forum Energii” судалгааны байгууллага өнгөрсөн долоо хоногт тайландаа дурджээ.