Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали улс 2020 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн баяжмал Хятад руу экспортоллоо

Австрали улс өнгөрсөн 11 дүгээр сард Хятад руу 44.5 сая ам.долларын үнэ бүхий 27500 тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолжээ. Энэ нь Хятад улс 2020 онд албан бус хориг тавьснаас хойших хамгийн том экспорт гэж Австралийн гааль мэдээллээ.

Энэхүү экспорт нь Хятад Австралийн бүтээгдэхүүнд тавьсан хоригоо цуцалж байна гэсэн найдлага төрүүлж байна.

2020 оны сүүл хүртэл Австрали Хятадад сард 80,000 тонн зэсийн баяжмал нийлүүлж байсан нь Хятадын нийт импортын 5%-ийг эзэлж байлаа.

2022 онд Австралид шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш БНХАУ Австралийн уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулсан татвар, албан бус хоригоо аажмаар суллаж байна.

Швейцарийн уул уурхайн худалдааны Trafigura компани Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд Австралиас ирж буй зэсийн баяжмалын гаалийн бүрдүүлэлтийг хийхэд туслахаар тохиролцсон тухай Ройтерс агентлаг өнгөрсөн 11 дүгээр сард мэдээлж байсан.

Хязгаарлалтуудыг зөөлрүүлж байгаа ч Хятадын төрийн өмчит хайлуулах үйлдвэрүүд Австралиас зэс худалдаж авахаа яарахгүй хэвээр байна.

2021 оны 6 дугаар сард Австралиас 11,404 тонн зэсийн баяжмал орж ирснээс хойш импорт огцом унаж сард цөөн хэдэн килограмм баяжмал л хилээр орж ирдэг гэсэн мэдээ Хятадын гааль дээр байна.

 

Эх сурвалж: Mining.com