Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австралийн экспортын далайн боомтууд хар салхины аюулд өртөж байна


Ч.Сансар

“Киррили” хар салхи Австралийн Квинсланд муж руу чиглэж байгаа нь далайн боомтын операторуудыг сандаргаж байна. Уг хар салхи 1 дүгээр сарын 24-25-нд Квинсландын далайн эрэг болон ойролцоох арлуудад хүрэх төлөвтэй байна.

Австралийн хамгийн том нүүрсний нөөцтэй Bowen Basin газрын ойролцоох нүүрсний боомтууд хар салхинд хамгийн их өртөх төлөвтэй байна гэж Argus зах зээлийн судалгааны компани мэдээллээ.

Хар салхины үеэр  хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна хэмээн цаг уурын албанаас мэдэгджээ. Квинсланд мужийн захирагч Стивен Майлс хэвлэлийн бага хурал дээр "Хар салхины чиглэлээс хамааран манай мужийн зарим хэсэгт үерийн аюул ойрхон  байна" гэж хэлэв.

Далайн хоёр боомт байрладаг Маккей хотод мужийн удирдлагууд хар салхинаас уршгаас сэргийлж, боомтын эргэн тойрны бүх замыг хаажээ.

Австрали нь дэлхийн тав дахь том нүүрсний олборлогч, хоёр дахь том экспортлогч,  нүүрсний нөөц ихтэй улс юм. Засгийн газрын мэдээлснээр, Квинсланд мужид Австралийн чулуун нүүрсний уурхайнуудын тал орчим хувь нь оршдог. Мөн Квинсландын Bowen Basin талбайд Австралийн чулуун нүүрсний ихэнх нөөц бий.

Өмнө  нь хар салхины уршгаар Квинсландын экспортын зарим терминалыг холбосон төмөр замын системд саатал үүсч,  коксжих нүүрсний зарим экспорт хойшлогдож байжээ.

2023 оны 6 дугаар сард Квинсландын дөрвөн том боомтын нүүрсний экспорт сүүлийн 3.5 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн гэж Аргус тэр үед мэдээлж байсан.

Эх сурвалж: oilprice.com