Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385, 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан нэг жилийн гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж, Монгол Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.
* Цанхийн зүүн болон Цанхийн баруун уурхайгаас нийт 25.0 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 28.07 сая тонн нүүрс олборлож, 29.2 сая тонн нүүрс ачиж, 81.2 сая м3 хөрс хуулж, 101.3 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэж нүүрс олборлолтын төлөвлөгөөг 112%-ийн гүйцэтгэлтэйгээр давуулан биелүүлжээ.
* 65 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 9.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр Ганцмод боомт нөхцөлтэй арилжааллаа.
* 582 сая ам.доллар өр төлөв. ЭТТ-Бондын 2 дугаар транчийн 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь төлж, өндөр хүүтэй ЭТТ-Бондын 4 дүгээр транчийн 76.6 тэрбум төгрөгийн бондыг хугацаанаас нь өмнө буцаан дуудаж өөрийн эх үүсвэрээр худалдан авав.
* Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, газрын тос дамжуулах хоолой, цахилгаан станцын 4, төмөр замын 4, нийт 10 төслийг хэрэгжүүлж байна.
* Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулахад шаардлагатай тээврийн тендерийг “Ерөнхий гэрээний журам”-ын дагуу зарлаж, оновчтой зохион байгуулснаар 410.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллав.
* 2023 онд “Эрдэнэставан толгой” ХК 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүллээ.