Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Zijin компани Төвд дэх зэсийн уурхайг өргөжүүлнэ

Ч.Сансар

Хятадын “Zijin Mining Group” Засгийн газраас зөвшөөрөл авсаны дараа Төвд дэх Julong зэсийн төслийн өргөтгөлийн хоёр дахь үе шатыг эхлүүлж байгаагаа өнгөрсөн баасан гарагт зарлалаа.

Өргөтгөл хийснээр Julong уурхайн хүчин чадал 2025 он гэхэд өдөрт 350,000 тоннд хүрч, жилд 100 сая тонноос дээш хүдэр олборлож, боловсруулдаг Хятадын хамгийн том зэсийн төсөл болох юм.

Төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтыг 17.5 тэрбум юань (2.43 тэрбум ам.доллар) гэж тооцсон. Төвдийн уурхайн олборлолт, хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж Zijin хэллээ.

Хэрэв өргөтгөлийн гурав дахь үе шатыг орон нутгийн эрх баригчид зөвшөөрвөл Julong уурхайн жилийн олборлолт 200 сая тоннд хүрч, дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох боломжтой гэж Zijin хэлэв.

Тус компани нь Хятадын хамгийн том алт олборлогч бөгөөд шилдэг зэс үйлдвэрлэгчдийн нэг юм. Zijin компани Julong төслийг 2020 онд хүлээн авч, 18 сарын дараа ашиглалтад оруулсан.

Zijin нь Төвдөд Zhunuo зэсийн уурхай (2023 оны 8-р сард худалдан авсан) зэрэг хэд хэдэн ордтой. Мөн лити үйлдвэрлэгч Lakkor Resources компанийн хяналтын багцыг эзэмшдэг бөгөөд Төвдөд төвтэй Yulong Copper болон Tianyuan Mining компаниудын хоёр дахь том хувьцаа эзэмшигч юм.

Эх сурвалж: mining.com