Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

PDAC чуулга уулзалт 2024

Хайгуулч, олборлогчдын Канадын холбоо (PDAC - Prospectors & Developers Asso ation ciof Canada)-ноос жил бүр зохион байгуулдаг PDAC олон улсын чуулга уулзалт энэ жил 3-р сарын 3-6-ны өдрүүдэд Торонто хотын Метро Конвеншн төвд зохион байгуулагдана. Олон улсад хамгийн томд тооцогдох  уул уурхайн энэхүү чуулга уулзалтад  дэлхийн 130 гаруй орны 30 мянга гаруй төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.

1932 онд анх эхэлж зохион байгуулагдсанаас хойш тус чуулга уулзалтын хэмжээ, цар хүрээ, нэр хүнд, нөлөөлөл эрс нэмэгдсэн ажээ.

“92 жилийн дараа Торонто хотноо жил бүр зохион байгуулагддаг PDAC чуулга уулзалт нь дэлхийн ашигт малтмалын хайгуулын салбарын манлайлагчид, компаниуд, удирдлагууд, засгийн газрын төлөөлөгчид, оюутнууд, эрдэмтэд болон ашигт малтмалын хайгуул, олборлолтод оролцдог болон сонирхдог хэн бүхэнд зориулсан гол арга хэмжээ хэвээр байгаа” гэж PDAC холбооны ерөнхийлөгч Рэймонд Голди мэдэгдлээ.

Жил бүр дөрвөн өдрийн PDAC арга хэмжээнд 130 гаруй орны 30,000 орчим оролцогчид хамрагдаж, Торонто хотыг дэлхийн болон Канадын уул уурхайн хөрөнгө оруулалтын нийслэл болгодог. Мөн Торонто хотод олон улсын уул уурхай, хайгуулын компаниудын талаас илүү хувь нь төв байраа нээсэн.

Тус чуулга уулзалтанд 1100 гаруй үзмэр тавигдаж, мэргэжлийн программистууд, илтгэгчид оролцоно.

PDAC 2024 чуулга уулзалтын онцлох үйл явдлууд:

  • Үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулагчдын бирж, Төслүүдийн танилцуулга, Хайгуулагчдын асар
  • Үндсэн хөтөлбөр: Түүхий эдийн төлөв байдал, Уул уурхайн салбарын хэтийн төлөв, Технологи ба инноваци, Оны шилдэг нээлт
  • Хөтөлбөрүүд: Уугуул иргэд, Хөрөнгийн зах зээл, Тогтвортой хөгжил, Техникийн хөтөлбөрүүд, Хайгуул судалгаа, Хөрөнгө оруулалтын удирдагчдын форум, Богино хэмжээний хичээлүүд
  • Networking - Харилцаа холбоо тогтоох арга хэмжээ: The Network, Awards Gala & Nite Cap, Student-Industry Mixer, Pub Night Finale.
  • Оюутнууд болон залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр

 

PDAC үндсэн хөтөлбөр

PDAC-ийн үндсэн хөтөлбөрийн хүрээнд дараах дөрвөн сэдэв дээр төвлөрнө: түүхий эдийн төлөв, уул уурхайн хэтийн төлөв, технологи ба инноваци, оны шилдэг нээлт.

Илтгэгчид уул уурхайн салбарын шинэ үзэл баримтлал, тулгарч буй сорилтуудын талаар ярилцана.

Гол илтгэгчид:

  • Түүхий эдийн төлөв байдал: Жейкоб Стаусхолм, Рио Тинто группын гүйцэтгэх захирал - 3-р сарын 3-нд 10:30-11:30 цагт
  • Уул уурхайн салбарын төлөв байдал: Майкл Стэнли, Дэлхийн банкны групп - 3-р сарын 4-ний 9-10 цагт
  • Технологи ба инноваци: Resource Industries Caterpillar компанийн ерөнхийлөгч Денис Жонсон - 3-р сарын 5-ны 9-10 цагт
  • Оны шилдэг нээлт: Лундин группын захирал Войтек Водзицки - 3-р сарын 6-ны 9-10 цагт

 

Линк: https://stockhouse.com/news/newswire/2024/02/28/everything-investors-need-to-know-ahead-pdac-2024         

Огноо: 2024/02/28

Эх сурвалж: stockhouse.com