Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чили улс 2026 онд литийн шинэ төслүүдийг эхлүүлнэ


Ч.Сансар


Чили улс 2026 он гэхэд литийн 3-4 шинэ төслийг хэрэгжүүлж эхлэхийг зорьж байна гэж тус улсын Сангийн сайд Марио Марсель бямба гарагт мэдэгдэв.

Чили бол дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч, литийн хоёр дахь том үйлдвэрлэгч орон юм. Чили өнгөрсөн онд цахилгаан автомашины батарейд ашигладаг литийн олборлолтод тавих төрийн хяналтыг нэмэгдүүлэх бодлогыг санаачилсан.

Одоогоор Чилид Albemarle болон SQM  зэрэг компани лити олборлодог. Чилийн Засгийн газраас  лити олборлолтод баримтлах үндэсний стратеги бодлогоо яаралтай боловсруулахыг хөрөнгө оруулагчид хүлээж байгаа аж.

Чилийн Засгийн газар литийн хайгуулын тендерийг энэ оны эхний улиралд зохион байгуулж дуусгана гэж найдаж байгаагаа энэ долоо хоногийн эхээр Уул уурхайн сайд хэллээ.

Чили улсын Ерөнхийлөгч литийн салбарыг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд лити олборлох төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ гэрээнд  төрийн өмчит зэсийн компани Codelco Чили улсыг төлөөлж оролцоно.

Эх сурвалж: mining.com