Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Канад, Австрали   чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ


Ч.Сансар


ТОРОНТО,  (Ройтерс) - Канад, Австрали улс чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, баяжуулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа ахиулахаар тохиролцлоо хэмээн даваа гарагт  гаргасан хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Талууд Торонто хотод зохион байгуулагдаж буй PDAC-2024 дэлхийн эрдэс баялгийн чуулга уулзалтын үеэр ийнхүү мэдээллээ.
Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжиж буй энэ  цаг үед батарейнд ашигладаг чухал ашигт малтмалын эрэлт ойрын хэдэн арван жилд мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна. Канад, Австрали улсууд аль аль нь ашигт малтмалын асар их нөөцтэй.

Тэд судалгаа, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж, хоёр талын уул уурхай, үйлчилгээний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихээр тохиролцлоо.

Мөн Канад, Австрали улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг нээлттэй, ил тод болгож, Байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болно гэж тус мэдэгдэлд дурджээ.

Канад улсын Байгалийн нөөцийн яам, Австралийн чухал ашигт малтмалын газар   хамтран чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын ажлыг удирдаж, бодлого, хөрөнгө оруулалтыг зохицуулах юм байна.

Эх сурвалж: Reuters