Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Олон улсын эрчим хүчний агентлаг:  Хятадын нүүрсний хэрэглээ 2024 онд буурна


Ч.Сансар

Эрчим хүчний аюулгүй байдлын улмаас  нүүрсний хэрэглээ жилээс жилд  хумигдаж  байгаа боловч Хятад улсын нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрч, нүүрсийг хэсэг хугацаанд ашигласаар байх болно гэж тус улсын Нүүрсний ассоциаци мэдэгдлээ.

Өнгөрсөн жил салхи, нарны станцууд ашиглалтад эрчимтэй орж, үр дүнд нь нүүрсний үүрэг буурч байна гэж Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Хун хэллээ. Нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтворгүй байгаа тул  түүнийг тогтворжуулахад нүүрс шаардлагатай гэсэн үг юм.

Тиймээс хэрэглээ  тийм ч хурдан буурахгүй байх.
"Нүүрсний эрэлт дээд цэгтээ хүрч байгаа ч нүүрс одоо ч Хятад улсын эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ байдлыг богино хугацаанд өөрчлөх боломжгүй" гэж Хятадын Шиамэн хотод болсон Хятадын нүүрсний импортын олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Жан хэллээ. 

Хятад улс дэлхийн нүүрсний талаас илүү хувийг олборлодог. Хятадын нүүрс нь хүлэмжийн хийн ялгаруулалтад хамгийн их хувь нэмэр оруулдаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний тасалдал хэд хэдэн удаа гарсаны улмаас Хятадын Засгийн газар нүүрсний олборлолтыг эрчимжүүлж, нүүрсний цахилгаан станцуудыг олноор барьж эхэлсэн.

Өнгөрсөн онд нүүрсний хэрэглээ 5.6%-иар өссөн нь өмнөх оныхоос  өссөн үзүүлэлт юм. Олон улсын эрчим хүчний агентлагаас Хятадын нүүрсний хэрэглээ 2024 онд буурч, ирэх хоёр жилийн хугацаанд нэг түвшинд байх болно гэж таамаглаж байна. 2026 оноос тус улсын нүүрсний хэрэглээ багасч эхэлнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин  мэдэгдсэн.

Нүүрсний эрэлт хэрэгцээний талаарх маргаан үргэлжилсээр байна. Тус хурал дээр Guangdong Energy Group-ын нүүрсний менежментийн дарга Ву Вэнбин энэ онд хэрэглээ 4%-иар өснө гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Хурлын зохион байгуулагч, нүүрсний судалгааны компани Fenwei Digital Information Technology Co. энэ онд цахилгаан станцын нүүрсний үнэ 2%-иар өснө гэж таамаглаж байна.

Эх сурвалж: mining.com