Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Иран улс 13 тэрбум долларын үнэ бүхий газрын тосны шинэ гэрээ байгууллаа


Ч.Сансар

Иран 13 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын тосны ордуудыг ашиглах шинэ гэрээ байгуулж, өдөрт 350,000 баррель нэмж олборлохоор төлөвлөж байна.
Энэ нь эрчим хүчний салбарт сүүлийн 10 жилд хийгдсэн хамгийн том гэрээ гэж төрийн Shana агентлаг мэдээлэв. Тэдгээр бүх гэрээг дотоодын компаниудтай байгуулсан гэж Газрын тосны сайд Жавад Оужи (Javad Owji) мэдэгдэв.

Олборлолт зургаан талбайд явагдана. Үүнд хөрш Ирактай хамтран ашигладаг хамгийн том Azadegan талбай болон хамгийн эртний Masjed Soleyman талбай нар орно. Masjed Soleyman орд нь нийт тэрбум гаруй баррель олборлосон, Ойрхи Дорнодын хамгийн эртний газрын тосны орд юм.

Иран улс нефтийн үйлдвэрлэл, экспортоо нэмэгдүүлэх дээр ажиллаад хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд энэ нь үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн онд тус улс өдөрт дунджаар 1.29 сая баррель экспортолсон нь өмнөх оныхоос 50%-иар нэмэгдсэн бөгөөд ихэнх нефтийг Хятад руу худалдсан ажээ.

Энэ оны 1-р сарын байдлаар 3,163 сая баррель/өдөрт олборлож байсан. АНУ Тегеранд хориг арга хэмжээ шинээр тавихаас өмнө олборлолтын хэмжээ 4.3 сая баррель/өдөрт давж байжээ. Гэхдээ олборлолт нэмэгдэх боломж бий. Газрын тосны сайд асан Бижан Занганегийн хэлснээр, арав хүрэхгүй жилийн дотор дундаж олборлолтыг 7 сая баррель/өдөрт хүргэх боломжтой юм. 

Ираны хуанлийн жил дуусах үед тус улсын газрын тосны олборлолт 3.6 саяд хүрэх ёстой гэж Ираны газрын тосны сайд мэдэгдсэн. Ираны хуанлийн жил нь энэ сард дуусна. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад олборлолтын хэмжээ өдөрт 3.2 сая баррель орчим байгаа учир зорилгодоо хүрч чадахгүй байх магадлалтай.

1.35 сая баррель экспортолно гэсэн ирэх жилийн зорилтоос өнгөрсөн жилийн экспорт нь давсан. Экспортын хэмжээг тооцоолохдоо нэг баррелийг 65 ам.доллараар тооцсон.

Эх сурвалж: oilprice.com