Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто Аргентин дахь литийн төсөлд 350 сая ам.долларын хөрөнгө оруулна 

Ч.Сансар

Рио Тинто Аргентин дахь Ринконы литийн үйлдвэрт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ долоо хоногт мэдэгдэв.

"Манай Ринкон баг  шаргуу ажилласны дүнд  литийн анхны үйлдвэрийн суурийг тавьж байна" гэж тэрбээр саяхан Сальта мужид хэрэгждэг төсөл дээр очиж танилцсаны дараа даваа гарагт Ройтерс агентлагт хэллээ.

Рио Тинто бол дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн үйлдвэрлэгч бөгөөд лити олборлох зорилготой цөөн хэдэн томоохон уул уурхайн компаниудын нэг юм. BHP зэрэг бусад томоохон компаниуд литид хөрөнгө оруулахаас зайлсхийдэг билээ.

Рио Тинто нь Ринкон төслийг 2022 онд Rincon Mining компаниас 825 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд жилд 3000 тонн лити карбонат үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөж байна.

Рио Тинто байгаль орчны стандартыг мөрдөхийн тулд орон нутгийн иргэд, засаг захиргаатай хамтран ажилладаг гэж мэдэгдэв.
Аргентин нь Боливи, Чили улсуудтай хамтран "литийн гурвалжин" гэгддэг бүс нутгийг бүрдүүлдэг.  Энэхүү “гурвалжин” нь дэлхийн литийн нөөцийн тал хувийг эзэмшдэг юм. Аргентин улс сүүлийн үед лити олборлогчдын олон улсын хөрөнгө оруулалтыг ихээр татаж байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр тус улсын литийн үйлдвэрлэл 2022 оноос 2023 он хүртэл 45 гаруй хувиар нэмэгдэж, 9600 тоннд хүрсэн байна.

Эх сурвалж: mining.com