Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Казахстан ураны экспортоо АНУ руу нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна

Ч.Сансар


Дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч Казахстан улс АНУ-ын эрчим хүчний компаниуд руу ураны экспортоо нэмэгдүүлэхээр "идэвхтэй ажиллаж" байна.

Казахстаны Эрчим хүчний яам АНУ-ын сенатор Стив Дэйнстэй мягмар гарагт уулзаж, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн гэж мэдэгдэв. Казахстан улс Southern Co., Constellation Energy Corp, Duke Energy Corp зэрэг компаниудтай 2032 он хүртэл ураны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй.

Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цөмийн эрчим хүч ашиглах нь нэмэгдэж байгаа энэ үед  нийлүүлэлт багасаж, цацраг идэвхт металлын эрэлт өсөж байгаа аж. Мөн АНУ Оросын баяжуулсан ураны импортыг хориглохыг зорьж байгаа нь  ураны бусад үйлдвэрлэгчдийн сонирхлыг улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: Mining.com