Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

BHP болон Mitsubishi компаниуд Квинсландын нүүрсний уурхайг 4.1 тэрбум ам.доллараар худалдлаа

 
Ч.Сансар


BHP болон Mitsubishi Development Pty (MDP) компаниуд Blackwater болон Daunia уурхайгаа Австралийн Whitehaven Coal компанид 4.1 тэрбум ам.доллараар худалдсан тухай мягмар гарагт зарлалаа.

Тус нүүрсний уурхайг борлуулснаар BHP компани Квинсланд дахь нүүрсний бизнесээс гарахад ойртож буй аж. Өнгөрсөн жил тус компани South Walker Creek болон Poitrel нүүрсний уурхайнуудаа мөн худалдсан юм.

Квинсланд муж дахь Daunia болон Blackwater нүүрсний уурхайнууд нь BHP Mitsubishi Alliance (BMA) металлургийн нүүрсний хамтарсан үйлдвэрийн нэг хэсэг байсан. BHP болон MDP компаниуд BMA хамтарсан үйлдвэрийн тус бүр 50%-ийг эзэмшдэг.

Whitehaven Coal компани нүүрсний уурхайг хоёр тэрбум ам.доллар    BMA-д төлж худалдаж авч байсан. Мөн эргэлтийн хөрөнгийн өөрчлөлтөд тохируулан 44.1 сая ам.долларын нэмэлт төлбөр төлсөн байна.  

Мөн гэрээнд гарын үсэг зурснаас хойш гурван жилийн хугацаанд BMA-д нэмж  1.1 тэрбум доллар төлөхөөр тохиролцжээ. Мөн  ирэх гурван жилийн хугацаанд тодорхой үнийн шалгууруудыг биелүүлбэл Whitehaven компани BMA-д 900 сая доллар нэмж төлж магадгүй аж.

Дэлхий нийт зэс, никель зэрэг аж үйлдвэрийн металлуудад анхаарлаа хандуулж байгаа энэ үед BHP ийнхүү нүүрсний  бизнесээс гарч, дээрх металд хөрөнгө оруулахыг зорьж байна.

Эх сурвалж: mining.com