Казахстан Каспийн тэнгист газрын тос дамжуулах хоолой барих бодолтой байгаа гэж тус улсын Эрчим хүчний яам Оросын Интерфакс агентлагт мэдээлэв. Казахстан улс нь ОПЕК-ийн гишүүн биш, харин ОПЕК+ бүлэгт ордог.
Казахстан Атырау хотоос Курык боомт хүртэл бас нэг шинэ газрын тосны хоолой барих асуудлыг хэлэлцэж байна. Каспийн тэнгисийн ёроолоор газрын тос дамжуулах хоолой барих боломжийг мөн судална гэж Казахстаны Эрчим хүчний яам мэдээллээ.
Казахстан Актау боомтын хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд Каспийн тэнгисээр газрын тосны тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжтой юм байна.
Казахстан өнгөрсөн онд түүхий нефтийн экспортоо нэмэгдүүлсэн бөгөөд 2024 онд ч мөн экспортоо нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Казахстаны түүхий нефтийн экспортын ихэнх хэсгийг Каспийн хоолойн консорциум (КХК) сүлжээгээр дамжуулдаг. КХК хоолой нь Казахстаны баруун хойд хэсгийн Каспийн эргээс Оросын Хар тэнгисийн эрэг дэх Новороссийск боомт хүртэл Казахстаны түүхий нефтийн экспортын 80%-ийг дамжуулдаг.
Казахстан улс цаг агаар, халаалтын улиралтай холбоотой 3-р сард ОПЕК+ бүлгийн тогтоосон квотыг өдөрт 131,000 баррелиар хэтрүүлсэн аж. Тиймээс “Казахстан хүлээсэн үүргээ биелүүлж, 1-р улиралд олборлолтоо то
Линк: https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/Kazakhstan-to-Consider-Building-Oil-Pipeline-in-the-Caspian-Sea.html
Огноо: 2024/04/18
Эх сурвалж: oilprice.com
хируулахын төлөө идэвхтэй ажиллана” гэж тус улсын Эрчим хүчний яам мэдэгдсэн.
Линк: https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/Kazakhstan-to-Consider-Building-Oil-Pipeline-in-the-Caspian-Sea.html