Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Африкийн чухал ашигт малтмалын олборлолт 2050 он гэхэд 2 их наяд ам.долларт хүрнэ

Ч.Сансар

Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлснээр Сахарын цөлийн өмнөд  Африкийн бүс нутаг 2050 он гэхэд эрчим хүчний шилжилтэд шаардагдах   2 их наяд ам.долларын өртөг бүхий ашигт малтмал олборлох  аж.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, дэлхийд зэс, кобальт, лити, никель зэрэг чухал ашигт малтмалын  борлуулалтын орлого 2050 он гэхэд 16 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Сахарын цөлийн өмнөд  бүс нутгийн уул уурхайн орлого дэлхийн нийт орлогын 12 орчим хувийг эзэлнэ.

Цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид ашигладаг металлын эрэлт хэрэгцээ өсөх хандлагатай байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дэлхийн кобальтын 75 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд зэсийн хоёр дахь том үйлдвэрлэгч болсон байна. Зимбабве, Гана, Мали зэрэг улсууд литийн томоохон үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байна.

“Эрэлт хэрэгцээ өсөж буй нь Сахарын цөлийн өмнөд бүс нутагт сайнаар нөлөөлж байна” гэж ОУВС мэдэгдээд Африкийн улс орнууд дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар тус бүс нутаг илүү их ашиг хүртэнэ гэж нэмж хэлэв. Гэхдээ технологи маш хурдацтай хөгжиж байгаа тул "зарим металл ашиглагдахаа больж болзошгүй. Түүнд  цахилгаан батарей орно“ гэж ОУВС анхаарууллаа.

Сахарын цөлийн өмнөд бүс нутагт оршдог улсууд мөн хугацаанд чулуужсан түлшний борлуулалтаас 625 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж ОУВС мэдээллээ.

Эх сурвалж: mining.com