Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БНХАУ-ын ОХУ-аас импортолсон нүүрс өнгөрсөн сард 21%-иар буурчээ


Ч.Сансар


ОХУ-аас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 3 дугаар сард 6.92 сая тонн хүртэл буурсан  гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Украины дайны улмаас ОХУ, барууны орнуудын хоорондох худалдаа тасалдаж, 2022 оноос эхлэн Оросын нүүрсний экспорт Хятад руу мэдэгдэхүйц нэмэгдсэн. Харин сүүлийн өдрүүдэд Оросын компаниуд Хятад руу нүүрс экспортлоход хүндрэлтэй тулгарч байна. Саяхан АНУ томоохон экспортлогч Suek, Michel зэрэг компаниудын эсрэг хориг арга хэмжээ авсан. Мөн Хятад улс энэ онд 3-6%-ийн импортын татвараа сэргээлээ. Эдгээр бүх хүчин зүйлийн улмаас экспортлогчид нүүрсний үнэ ханшаа бууруулах болсон аж.

3 дугаар сард Хятадын нүүрсний импорт өмнөх оныхтой харьцуулахад тогтвортой байсан гэдгийг зах зээлийн эх сурвалжууд онцоллоо. Үүнийг нийлүүлэлт илүүдсэн, дотоодын үнэ буурсантай холбон тайлбарлав.
Индонез улс тухайн сард Хятадын гол нийлүүлэгч хэвээр байсан. Харин Индонезийн экспортын хэмжээ 9.9%-иар буурч, 19.8 сая тоннд хүрчээ.

Монголоос гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрсний экспорт өмнөх оныхоос 11.9%-иар өссөн байна. Энэ нь хуурай замын тээврийн ложистик сайжирсантай холбоотой.

Хятадын Шаньси муж дахь коксжих нүүрсний үйлдвэрлэлийн төв энэ онд нүүрсний олборлолтоо ойролцоогоор 4%-иар бууруулсан учир Монголын экспортлогчдод нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломж гарсан.
Австралийн нүүрсний экспорт албан бус хориг дууссаны дараа сэргэх шатандаа явж байгаа бөгөөд 3 дугаар сард 130%-иар өссөн байна.


Эх сурвалж: Reuters