Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюу Толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 96 хувьтай байна  

А.Халиун

Дэйрдрэ Лингенфэлдер : Шведийн “Boliden” компанийнхан усны дахин ашиглалтаар “Оюу толгой”-н түвшинд хүрэхийг зорьж байна

"Оюу Толгой" ХХК 2024 оны I улирлын тайлангаа өнөөдөр /2024.04.26/ танилцууллаа. 
Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Манай компани өнгөрсөн улиралд дөрвөн чиглэлд ахицтай үйл ажиллагаа явууллаа. Удахгүй бид 2023 оны жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулна. 

2022 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор манай компанид томоохон сорилт, бэрхшээлүүд тулгарсан. Илүү цаг болон шөнийн ээлж болон цалин хөлсний тооцоололтой холбоотойгоор  манай операторууд удирдах албан тушаалд ажиллах сонирхолгүй болж байна. Ижил албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтнууд харьцангуй ялгаатай цалин, урамшуулал авч байгаа зэрэг сорилт бэрхшээл тулгарлаа. 

“Оюу толгой” ХХК хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Үйлдвэрчний эвлэлтэйгээ 2022 он нэгдүгээр сард тохиролцоонд хүрсэн. Гэтэл дундаж цалин хөлс тооцох журамд 4 дүгээр сард өөрчлөлт орсон. Энэ нэмэлт, өөрчлөлтийг “Оюу толгой” компани хэрэгжүүлэхгүй явсаар 2024 оны I улирлаас дундаж цалин хөлс тооцох шинэчилсэн журмыг хэрэгжүүлж эхэллээ. Гүйцэтгэх удирдлагын баг энэ шийдвэр гаргахад амаргүй байсан, бид маш нухацтай тооцож, үйлдвэрийнхээ ирээдүйн тогтвортой үйл ажиллагааны төлөө Үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвлөлдөж, зөвшилцөж энэ шийдвэрийг гаргалаа. Манай компанийн бүх дүрэм журам хуулийн хүрээнд явагддагийг тодотгож хэлмээр байна. 
Үйлдвэрчний эвлэлтэйгээ 20 гаруй удаа уулзалт хийж, зөвшилцсөний дараа  энэ сард тохиролцоонд хүрч чадлаа. 

Манай компанийн хэрэгжүүлж буй  “Хөрст дэлхий” гэж стратегийн тэргүүлэх чиглэл бий. Энэ хүрээнд Монгол орон даяар “Гүнээсээ хайрлая” гэсэн усыг хайрлаж хамгаалах, хариуцлагатайгаар ашиглах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 
Жишээлбэл, саяхан манай компанийн ТУЗ-ийн гишүүд Швед улсад ажиллаж, хариуцлагатай зэс үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Boliden компанитай танилцлаа. Boliden компанийнхан “Манай компани усны дахин ашиглалтын түвшнээр “Оюу толгой” компанийн түвшинд хүрэхийг зорьж ажилладаг” гэж хэлсэн. Үүгээрээ бид бахархаж байлаа. 

Бид өнгөрсөн долоо хоногт иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийг уурхайдаа урилаа. Уурхайн хаягдал  хадгалах байгууламжийн усны чанарыг хянадаг цооногуудаас усны дээж авч, шинжилгээ хийж үзүүлэхэд усны чанарт сөрөг өөрчлөлт гараагүй. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагаагаа цаашид мөн үргэлжлүүлнэ. 

2024 оны I улиралд багагүй сорилт, бэрхшээлтэй тулгарсан ч зорьсон зорилтууддаа аюулгүй бөгөөд тогтвортой байдлаар хүрэх нь чухал юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 96 хувьтай явж байна. Цаашид бид Гүний уурхайг өргөжүүлэх, жигдрүүлэх чиглэлээр дараагийн 7 жилд анхаарч ажиллах болно. 

“Оюу Толгой” компани “Рио Тинто” болон бусад ижил төстэй уурхайнууд дундаа хамгийн аюулгүй уурхай болсон 

Аливаа ажлыг аюулгүй гүйцэтгэх боломжтой тохиолдолд ажлыг гүйцэтгэхийн бид мөрдлөг болгон ажилладаг. Аюулгүй ажиллагааны түвшинг тооцдог гэмтэл, бэртлийн давтамж гэж олон улсын үзүүлэлт байдаг. 
Гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлтээр I улиралд 0.11 гэсэн үнэлгээ авсан. Хэдийгээр бид энэ үзүүлэлтээр Рио Тинто-гийн болон бусад ижил төрлийн уурхайнууд дундаа хамгийн аюулгүй уурхайгаар тооцогдож байгаа ч гэсэн аюулгүй ажиллагаандаа сэтгэл ханахгүйгээр  энэ чиглэлд байнга анхаарч ажиллана. 

2024 оны I улиралд 629 тэрбум төгрөгийн татвар төлсөн 

Оюу Толгой компанийн Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Батбаатар, 2024 оны I улиралд Оюу Толгой компани нийт 2 их наяд төгрөгийн зарцуулалтыг Монгол Улсдаа хийсэн. Энэ нь сард дунджаар 667 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн үг. Үүнд бараа материал, сэлбэг хэрэгсэл, ажилчдын цалин хөлс, татвар хураамж зэрэг зардлууд орох юм. Нийт худалдан авалтын 91 хувийг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан. 

Компани нийт 629 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутагт төвлөрүүлжээ. Оюу Толгой компани 2019, 2020 онд 279 тэрбум төгрөгийн татварын хяналт, шалгалтын акт хүлээн авсан. Энэ актын дагуу 279 тэрбум төгрөгийг 2024 оны I улиралд төллөө. Энэ татвар 629 тэрбум төгрөгийн татварт багтсан.