Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

 “Их 7”-гийн орнууд 2035 он гэхэд  нүүрсний хэрэглээг зогсоох талаар хэлэлцэж байна

Ч.Сансар


Италид болж буй уулзалтаар дэлхийн  аж үйлдвэржсэн "Их 7"-гийн эрчим хүчний сайд нар 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлээ зогсоох талаар ярилцаж байна хэмээн Ройтерс агентлагт   эх сурвалж мэдээллээ.

Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын эрчим хүч, цаг уур, байгаль орчны сайд нар 4 дүгээр сарын 28-30-ны хооронд Италийн Турин хотод цугларч, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх талаар ярилцаж байна.

“Их 7”-гийн гишүүд цаг уур, эрчим хүч, байгаль орчны өнөөгийн хямралыг даван туулах тодорхой бөгөөд цогц арга замыг тодорхойлно гэж уулзалтыг зохион байгуулж буй Итали улс мэдэгдэв. Эрсдэлд өртөх хамгийн өндөр магадлалтай газар нутаг, хүмүүст онцгой анхаарал хандуулах болно.

 Хэрэв “Их 7”-гийн гишүүд 2035 он гэхэд нүүрсний станцуудаа ашиглахаа зогсоох талаар  тохиролцоонд хүрч чадвал энэ нь өнгөрсөн жил Дубайд болсон COP-28 дээд хэмжээний уулзалтаас хойш чулуужсан түлшний хэрэглээг бууруулах анхны том алхам болох юм байна.

COP-28 Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр улс орнууд анх удаа бүх талуудыг чулуужсан түлшнээс татгалзаж эхлэхийг уриалсан ажээ.

"Манай дэлхийн гол зорилтуудын нэг нь чулуужсан түлшнээс шударга, эмх цэгцтэй байдлаар татгалзаж, 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаралтыг тэглэх явдал юм” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: oilprice.com