Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Австрали улс критикал минералын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна

Австрали улс критикал минералын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг анхааралтай ажиглаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах болно.

Төрийн сангийн нарийн бичгийн дарга Жим Чалмерс лхагва гарагт Сидней хотын Lowy Institute судалгааны төвд хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөж байгаа талаар мэдээлэл өгнө. Олон улсын хөрөнгө оруулалт "Австралийн үндэсний ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд л бид дэмжих болно," гэж мэдэгдэх юм байна.

“Гадаадын хөрөнгө оруулалт бол өнгөрсөн хугацаанд эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол нэгдэж чадахгүй байсан салбар юм” гэж тэрбээр хэлэх болно. Засгийн газрын тооцоолсноор Австралийн эдийн засагт оруулсан гадаадын шууд болон багцын хөрөнгө оруулалт 2023 онд ойролцоогоор 3.5 их наяд австрали доллар (2.3 их наяд ам доллар) болж өссөн. Чухал ач холбогдолтой дэд бүтэц, ашигт малтмал, технологид оруулсан гадаадын хөрөнгө оруулалтыг хатуу хянах шаардлагатай гэж Төрийн сангийн дарга онцлон тэмдэглэв. Чалмерс ажлаа авснаас хойш Хятадтай холбоотой зарим компаниудын Австралийн критикал минерал, газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг зогсоосон билээ.

Хятад улс лити, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг улам хүчтэй хянахыг оролдож байгаа нь Австрали улсыг сүүлийн жилүүдэд АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг холбоотон орнуудтай хамтран ажиллахад хүргэсэн. Чалмерс найдвартай хөрөнгө оруулагчид болон эрсдэл багатай салбарт хөрөнгө оруулах зөвшөөрөл олгох тогтолцоог хялбарчлах зорилгоо зарлав. Төрийн сан 2025 оноос эхлэн 30 хоногийн дотор зөвшөөрлийн 50%-ийг шийдвэрлэхийг зорьж байгаа аж.

Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн бодлогыг лхагва гарагт танилцуулна. Энэхүү баримт бичигт хөрөнгө оруулагчдад зориулсан шинэ журам танилцуулж, эдийн засгийн аль салбарт илүү хатуу хяналт тавих талаар тусгасан болно. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад одоо байгаа түрээсийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг зөвшөөрнө. Энэ нь эрэлтийг нэмэгдүүлэх, барилгын ажлыг эрчимжүүлэх стратегийн нэг хэсэг юм.