Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр Хятад ноёрхлоо

Дэлхий даяар ажиллаж буй сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлын дөрөвний гуравыг 2023 оны байдлаар нарны эрчим хүч эзэлж байна. Энэ өсөлтийн дийлэнх нь Ази, ЕХ, АНУ-д гарсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд ажиглагдсан чиг хандлагыг үргэлжлүүлэв.

Энэхүү графикт бид 2010-2022 оны хооронд Хятад, ЕХ, АНУ-д нарны гэрэл цахилгааны (PV) суурилуулсан хүчин чадлын өсөлтийг гигаваттаар (ГВт) харуулсан байна. 

Хятадын ноёрхол

2022 оны байдлаар Хятадын нийт суурилагдсан хүчин чадал 393 ГВт болсон нь ЕХ-ны 205 ГВт-аас бараг хоёр дахин их, АНУ-ын нийт 113 ГВт-ын хүчин чадал үнэмлэхүй үзүүлэлтээр гурав дахин их байна.

2017 оноос хойш Хятадын нарны эрчим хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын өсөлтийн хурд  (CAGR) ойролцоогоор 25%-иар харуулсан бол АНУ-д CAGR 21%, ЕХ-нд 16%-тай байна. Нэмж дурдахад Хятад улс нарны эрчим хүчний бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлдвэрлэлд ноёрхож байгаа бөгөөд одоогоор дэлхийн нарны хавтанг нийлүүлэх сүлжээний 80 орчим хувийг хянадаг. 2022 онд Хятадын нарны эрчим хүчний салбарт 2.76 сая хүн ажиллаж, 1.8 сая орчим нь үйлдвэрлэлийн салбарт, үлдсэн 918 мянган ажлын байр нь барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний салбарт ажилладаг. 

ЕХ-ны салбарт 648,000 хүн ажилладаг байсан бол АНУ-д 264,000 ажлын байр бий болжээ.

ОУЭА-ийн мэдээлснээр Хятад улс 2028 он гэхэд дэлхийн хэмжээнд ашиглалтад орох шинэ сэргээгдэх эрчим хүчний бараг 60 хувийг эзлэх аж.

Хятад улс 2024 онд салхи, нарны эрчим хүчний суурилуулалтын үндэсний зорилтоо 2030 оны төлөвлөсөн хугацаанаасаа зургаан жилийн өмнө биелүүлэх төлөвтэй байна.