Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдрийн импорт 1.9%-иар буурчээ

Ч.Сансар

Хятад улсын төмрийн хүдрийн импорт 2024 онд 1.17-1.18 тэрбум тонн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 1.18 тэрбум тоннтой ижил байна гэж Бразилийн уул уурхайн Vale компанийн ахлах албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэв.

Vale компанийн Зах зээл хариуцсан маркетингийн менежер Эдуардо Мелло Франко Сингапурт болсон уул уурхайн чуулганы үеэр “Ойрын хугацаанд Хятадын эдийн засагт тогтвортой байдал ажиглагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл ойрын хэдэн жилд удааширч байна. Жишээ нь Хятадад дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгааг бид харж байна" гэж хэлээд үйлдвэрлэл мөн "Хятадад нэлээд сайн байгаа" гэж нэмж хэлэв.

2024 оны эхний улиралд Хятадын төмрийн хүдрийн импорт 310.13 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5%-иар өссөн байна.
Харин Хятад улс 2024 оны эхний улиралд 256.55 сая тонн түүхий ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.9%-иар буурсан байна.
Хятадын эдийн засаг эхний улиралд хүлээгдэж байснаас хурдан өссөн байна. Дэлхийн гангийн үйлдвэрлэл 2030 он гэхэд 1.9 тэрбум тонноос 2.07 тэрбум тонн болж өсөх төлөвтэй байна гэж Франко хэллээ. “Би бас Ойрхи Дорнод, Энэтхэг, Зүүн өмнөд Ази зэрэг хөгжиж буй зарим бүс нутагт өсөлт гарч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эдгээр бүс нутгуудад ирэх жилүүдэд ч өсөлт  нэмэгдэх нь тодорхой харагдаж байна.

Эрчим хүчний шилжилт нь мөн гангийн эрэлтийн өсөлтөд нөлөөлсөн.

“Бидэнд гангийн үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих шинэ хөшүүрэг бас бий. Өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл гэвэл бид эрчим хүчний шилжилтийг дурдах ёстой. Эрчим хүчний шилжилтэд материал түүхий эд шаардагдах бөгөөд ган нь энэ шилжилтийн чухал түүхий эд байх болно." гэж тэрбээр хэллээ.

Эх сурвалж: Mining.com